МОНГОЛ | ENGLISH


1962 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Инженерийн факультет байгуулагдаж, авто инженер механикийн мэргэжлээр анхны оюутан элсүүлснээр сургуулийнхаа үүсэл хөгжлийн гарааг эхэлсэн гэж үздэг юм.

Механик, тээврийн сургууль нь сургалт эрдэм шинжилгээний 3 салбар, нэг тэнхим, эрдэм шинжилгээний 3 төвтэйгээр сургалт судалгааны ажил эрхэлж, 100 гаруй профессор, багш, эрдэм шинжилгээний ажилтан, багш, 50 орчим сургалтын болон үйлчилгээний ажилтан, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 28 багш, ажилтан ажиллаж байна.
Сургуулийн багшлах бүрэлдэхүүний 40 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд бакалавр, магистр, докторын шаталсан түвшинд 12 мэргэжлээр 1800 гаруй оюутан, МСҮТ-д 600 оюутан суралцаж байна.

Манай сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид өөрсдийн мэргэжлийн салбартаа үр бүтээлтэй ажиллаж, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар яваа бөгөөд тэдний дундаас нэр цуутай олон эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн алдар гавьяатнууд төрөн гарсан нь манай хамт олны зүй ёсны бахархал юм.

Манай сургууль байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл механик, тээврийн чиглэлээр үндэсний чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд Монгол улсдаа техникийн шинжлэх ухааны сургалт, судалгааны ажлаараа тэргүүлэгч эрдэм оюуны томоохон төв болтлоо өргөжин тэлж байна.

Дэлхийн улс орнууд эрдэм мэдлэг, оюуны нөөц, мэдлэгийн эдийн засаг дахь оролцоо, хариуцлагаараа өрсөлдөн даяарчлагдаж байгаа орчин цагт манай сургууль энэхүү чиг хандлагыг харгалзан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын менежментийн тогтолцооны ISO-9001:2015 стандартын шаардлагад нийцүүлэн сургалтанд үр дүнг чухалчилсан идэвхитэй сургалтын арга (CDIO)-ыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

Та бүхний Эрдмийн цагаан буян тань дэлгэрч, бүтээлч үйлс тань арвижих болтугай.

ИНЖЕНЕРИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМУЙ


Механик, тээврийн сургуулийн захирал
док (Ph.D), дэд проф
Д.Цолмонбаатар

ЗАРЛАЛ

ШИНЭЭР ЭЛСЭГЧ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

2019-08-22 17:03:13


ШУТИС-ийн бакалаврын оройн ангийн элсэлтийн бүртгэл явагдаж байна

2019-08-20 12:31:18


Нийтийн тээврээр зорчих оюутнуудын анхааралд

2019-08-20 12:29:51


ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

2019-08-20 12:24:33


ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл явагдана

2019-08-20 12:23:12


Боловсролын Зээлийн Сангаас сургалтын төлбөр (буцалтгүй тусламж) авах оюутны бүрдүүлэх материал

2019-08-15 14:51:00


Боловсролын Зээлийн Сан (БЗС)-ийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд

2019-08-15 14:49:13


2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭЭР ЭЛСЭГЧ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

2019-08-15 18:00:03


Шинээр элсэгч оюутан та эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдана уу

2019-08-15 14:36:28


"Намир" ХХК ажлын байранд урьж байна.

2019-07-28 13:41:11


Ажил олгогч, төгсөгч оюутны уулзалт арга хэмжээнд урьж байна

2019-06-15 14:09:08


Ажилд урьж байна

2019-06-06 12:31:00


ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” шалгаруулна

2019-05-31 16:02:55


Нийслэлийн Сүхбаатар дүүргээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” өдөрлөг зохион байгуулна.

2019-06-13 14:27:45


"Багшийн туслах оюутан" клубийн 30 онооны шалгалтанд бэлтгэх зорилтот хичээл явагдаж байна

2019-05-11 10:46:52


"English Summer Camp" зуны сургалтанд урьж байна

2019-05-09 10:58:25


English Summer Camp Program for Engineering Students at MUST, UB, Mongolia and at GTech

2019-05-09 10:48:25


"Аз жаргалтайгаар суралцах нь" семинар болно

2019-05-08 09:14:28


Сүмитомо корпорацийн тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын анхааралд!

2019-04-26 16:01:34


ШУТИС-ийн Механик,тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.

2019-04-25 07:53:47


Бусад зарлал



МехТС Бакалаврын хөтөлбөрүүд


МИС-Миний сургууль