Номын сан
Номын сан нь Koha программын нэгдсэн сүлжээний хүрээнд электрон каталогийн хайлт болон үйлчилгээний автоматжуулсан системтэй, үйлчилгээний 3 нэгжтэй 175 уншигчийн суудалтай 5 номын санчийн бүрэлдэхүүнтэй нэгдсэн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд фондын ном болон үйлчилгээг хуваан уншлагын танхим, гэрээр олгох фондын үйлчилгээ, эрдэм шинжилгээний уншлагын танхим гэж 3 нэгж болгон үйл ажилгааг өргөжүүлсэн болно. 2017 онд уншлагын танхимыг чөлөөт сонголт хийх үйлчилгээтэй болгон тохижуулсан болно.
Ахлах номын санч: Тайлаг овогт Төмөрхан овогтой Жайнагүл 2001 онд МУИС-ийг социологич нийгэм судлалын багш, 2012 онд ШУТИС-ийг Боловсролын удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. 2010 оноос тус сургуулийн номын санд номын санчаар одоог хүртэл ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:
- ШУТИС МехТС-ийн нийт профессор багш, ажилтан, суралцагчдад төрөлжсөн номын фонд болон уншлагын танхимаар ном товхимол, хэвлэлийн бүтээгдэхүүнээр түргэн шуурхай үйлчилж мэдээллээр хангах
- Салбар, тэнхимтэй хамтран ажиллан, эрэлт хэрэгцээтэй номын судалгааг гарган фонд бүрдүүлэлтэнд санал оруулах
- Номын сангийн үйлчилгээний талаар болон ном товхимол, бусад мэдээллийн эх сурвалжийг хэрхэн ашиглах талаар үйлчлүүлэгчдэд арга зүй зөвлөгөө өгөх
- Шинээр хүлээн авсан мэдээллийн санг цаг бүрт нь электрон болон цаасан каталогт оруулж, нийтэд мэдээлж байх
- Профессор багш нарын захиалгаар цөөн хувьтай ном, сурах бичиг, гарын авлагыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд хувилан олшруулж, электрон хэлбэрт оруулах
Номын санч: Боржигин овогт Нэргүй овогтой Туяа 1994 онд Соёлын Сургуулийг “Номын санч” мэргэжлээр 1996 онд СУИС-ийг “Ном зүйч” мэргэжлээр тус тус дүүргэсэн. 1995-2006 он хүртэл ахлах номын санч, 2013 оноос одоог хүртэл ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:
- Фондны номын санч
- Лавлагаа ном зүй
Номын санч: Ухаанууд овогт Түмэнжаргалын Тунгалаг 2010 онд СУИС-ийн “ Номын сан мэдээлэл” мэргэжлээр төгссөн. 2018 онд ШУТИС БАТС-ийг Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. 2010 онд Дорнод аймгийн Төв номын санд арга зүйч, ном зүйч 2012 оноос одоог хүртэл тус сургуульд номын санчаар ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:
- Фондны номын санч
- Лавлагаа ном зүй
Номын санч: Баатрууд овогт Долгорхүүгийн Ундармаа 2012 онд Орхон их сургуулийг Англи хэлний багш орчуулагч мэргэжлээр төгссөн. 2014 онд МехТСургуулийн Механик Мехатроникийн салбарт хичээлийн туслах ажилтан, 2017 онд ШУТИС-ийн Төв номын санд номын санч, 2018оноос одоог хүртэл тус сургуулийн номын санд номын санчаар ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:
- Уншлагын танхим
- Лавлагаа ном зүй
Номын санч: Морьтон овогт Баянсангийн Бүжинлхам 2016 онд СУИС-ийг Соёлын сургуулийг номын санч мэдээллийн ажилтан мэргэжлээр төгссөн. СУИС-ийн магистрант. 2016 оны 12 сараас одоог хүртэл тус сургуулийн номын санд ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:
- Уншлагын танхим
- Лавлагаа ном зүй