Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь "Хүнд машин механизмын засварчин", "Хүнд машин механизмын оператор", "Автомашины засварчин", "Гагнуурчин" мэргэжлээр бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан бэлтгэх 2.5 жилийн сургалт, бүрэн дунд боловсролтой иргэдэд 1 жилийн хугацаатай чадамжид суурилсан сургалт явуулж байна. Сургалт үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхэд байнга анхаарч ажилладаг бөгөөд манай суралцагчид үйлдвэрлэлийн дадлагыг "МТЗ", "Эрдэнэс таван толгой" ХК, "ДЦС-IV",ТөХК, "Ган шүтээн" ХХК, "Бармаш" ХХК, "Улаанбаатар БҮК" ХК, "Комит сервис" ХХК, "Мяралзаа" ХХК, "Уран төмөрт" ХХК, "Универсал жойнт" ХХК гэх мэт дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. Мөн ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн заан сургах төв, Бугат хотын Хөнгөн аж үйлдвэрийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд суралцагчид үйлдвэрлэлийн дадлага хийх, багш туршлага судлах, ахисан түвшний Коллежийн дипломын түвшний сургалтанд хамруулан хамтран ажиллаж байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь доорх мэргэжлийн хөтөлбөрүүдээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  • Хүнд машин механизмын засварчин – 2.5 жил

Энэхүү мэргэжлээр суралцагч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж, машин, тоног төхөөрөмжийн найдварт ажиллагааг ханган, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэхийн тулд түүнийг суурилуулж, тоног төхөөрөмжүүдэд тохиргоо, техник үйлчилгээ, засвар хийх чамаджийг эзэмшинэ.

  • Автомашины засварчин - 2.5 жил

Энэхүү мэргэжлээр суралцагч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, автомашины бүтэц зохион байгуулалт, ажиллагааг мэдэх, түүний эвдрэл гэмтлийг оношлох, техник үйлчилгээ, засвар, тохируулга хийх чадамжийг эзэмшинэ.

  • Гагнуурчин -2.5 жил

Энэхүү мэргэжлээр суралцагч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, ширээлтийн машин төхөөрөмж, хэрэгслийн бүтэц зохион байгуулалт, ажиллагааг мэдэх, засвар үйлчилгээ, тохируулга хийх, ширээлтийн орчин үеийн дэвшилтэд техник, технологиор гагнуурын ажил гүйцэтгэх чадамжийг эзэмшинэ.

  • Хүнд машин механизмын оператор /Насанд хүрэгчдийн анги/ – 1 жил

Энэхүү мэргэжлээр суралцагч нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, түүний бүтэц зохион байгуулалт, ажиллагааг мэдэх, ашиглалтыг оновчтой зохион байгуулах, жолооны "М" ангилал, олон төрлийн машин, механизм дээр шилжин суралцах чадамжийг эзэмшинэ.

Багшлах бүрэлдэхүүн

Захирал

  • С.Даваацэрэн Докторант

Сургалтын менежер

  • Л.Одончимэг Магистр

Сургалтын албаны мэргэжилтэн

  • Д.Содномдаржаа Магистр

Нийгмийн ажилтан

  • М.Мөнхтуяа Магистр

Монгол улсын зөвлөх инженер, зөвлөх багш

  • Н.Ганболд

Ахлах багш

  • А.Батжаргал Магистр
  • Ц.Алтанцэцэг Магистр
  • Г.Оюунтуяа Магистр
  • Х.Нарантунгалаг Магистр
  • Т.Жайна Магистр
  • Н.Алтангэрэл Бакалавр
  • М.Цогтбаатар Бакалавр
  • И.Ууганцэцэг Бакалавр

Багш

  • П.Оюунтуяа Магистр
  • М.Саруултуяа Магистр
  • Э.Бат-Өлзий Магистр ​​​​​​​
  • Ц.Шагдарсүрэн Бакалавр
  • Ө.Намхайдагва Бакалавр

Холбоо барих утас: 11342905, 91112287, 90090588, 94689568
Цахим шуудан: must.msut@gmail.com
Facebook: ШУТИС МСҮТ