Механик, мехатроникийн салбар



Манай салбарын багш нар нь ХБНГУ, БНСУ, Япон, Сингапур, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн болон магистр, докторантурт суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан. Тус салбарт 2014-2022 оны хичээлийн жил бүр бакалаврын шатны сургалтад 500 орчим, магистрантурт 20 орчим, докторантурт 12 оюутан суралцаж байна.Барилга замын машин төхөөрөмж, Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Машины электрон систем, Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж гэсэн бакалаврын 4 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Мөн Үйлдвэрлэлийн механикжуулалт, Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Мехатроник, Машины электрон систем, БМҮТТ-ийн 6 магистрын хөтөлбөр, Мехатроник, үйлдвэрлэлийн механикжуулалтын докторын сургалтын хөтөлбөрүүд багтана.

Мэргэжил

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АВТОМАТЖУУЛАЛТ

Тоног төхөөрөмжийн болон нэгдсэн удирдлагатай автомат системийг хөгжүүлэх суурь мэдлэгтэй, үйлдвэрлэлийн процессийг програмд суурилсан автомат системд шилжүүлэх ур чадвар бүхий зохион бүтээгч инженерүүдийг бэлтгэнэ. Төгсөгч нь үйлдвэрийн цахилгаан болон хийн, шингэний тоноглол, тэдгээрийг гүйцэтгэх төхөөрөмжийг удирдах, хянах ба тохируулах түвшинд цахилгаан-электроникийн схем гаргах, автоматикийн програм хөгжүүлэлт хийх, реле автоматикийн хэлхээнд ажиллах бүрэн боломжтой.

МАШИНЫ ЭЛЕКТРОН СИСТЕМ

Механикийн ба электроникийн онолын үндэс, автомат хяналт, удирдлагын систем бүхий машин механизм, тоног төхөөрөмжийн ажиллагаа, бүтцийн мэдлэг эзэмшиж тэдгээрийн оношлол, засвар үйлчилгээ, тохируулгын ажлыг гардан гүйцэтгэх чадвартай болж бэлтгэгдэнэ. Төгсөгч нь электрон удирдлагатай машин механизм, тоног төхөөрөмж бүхий тээвэр, уул уурхай, зам, барилгын салбар, автомат хяналт ба удирдлагын систем бүхий хүнд хөнгөн үйлдвэр, үйлчилгээний газар цахилгаан-механикч ба кип автоматик-механикч инженерээр ажиллах боломжтой.

БАРИЛГА ЗАМЫН МАШИН ТӨХӨӨРӨМЖ

Барилга замын машин төхөөрөмж мэргэжлээр суралцагчид нь барилгын үйлдвэрлэлийн, зам байгуулалтын үйлдвэрлэлийн, өргөх тээвэрлэх, ачиж буулгах ажлуудын салбарт механикжуулалт, автоматжуулалт гэсэн чиглэлүүдээр мэргэшин суралцах бололцоотой. Иргэний ба үйлдвэрлэлийн, инженерийн барилга, байгууламжийн угсралт, суурилуулалт, засал чимэглэлийн ажлын болон төмөр зам, замын гүүрийн байгууламжийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ, оношлолын асуудлыг иж бүрэн гүйцэтгэх, зохион байгуулах чадвартай инженер, техникийн ажилтныг бэлтгэнэ.

БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ

Барилгын материал үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн мэргэжлээр суралцагчид нь элс, хайрга, цемент, шохой, гөлтгөнө, эрдэс хөвөн, шавар, керамзит, дуу болон дулаан тусгаарлах материал, бетон, төмөр бетон, царууц болон керамик тоосго, хавтанцар, блок, ханын материал, шилний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн механик, автоматжуулалтын чиглэлээр инженер, техникийн ажилтныг бэлтгэнэ.

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэл

  • Робот, хиймэл оюуны судалгаа
  • Нэгдсэн сүлжээний автоматжуулалтын судалгаа
  • Тоног төхөөрөмжийн ухаалаг системийн судалгаа
  • Үйлдвэрлэлийн болон тээврийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийн автоматжуулалтын системийн судалгаа
  • Машины тоног төхөөрөмжийн ашиглалтын найдварт ажиллагааны судалгаа
  • Машин төхөөрөмжийн элэгдлийн судалгаа
  • Машин төхөөрөмжийн шингэний системийн судалгаа
  • Нунтаг материалын механик процессын судалгаа

Лабораториуд

  • Инженерийн төслийн урлан
  • Цахилгаан электорникийн лаборатори
  • Гидравлик, хий шингэний лаборатори
  • Мехатроник робот системийн урлан
  • Виртуал-Симуляцийн лаборатори
  • Үйлдвэрлэлийн механикжуулалтын лаборатори
  • Баянхошуу дахь сургалт, үйлдвэрлэлийн полигон

Багшлах бүрэлдэхүүн
Салбарын эрхлэгч
Я.РЭНЧИНВАНЖИЛ ДОКТОР Ph.D ДЭД ПРОФЕССОР
Дэд профессор

  • Б.БАЯРСАЙХАН ДОКТОР Ph.D, ДЭД ПРОФЕССОР
  • Д.ГАНБАТ ДОКТОР Ph.D, ДЭД ПРОФЕССОР
  • Э.НАРАНБААТАР ДОКТОР Ph.D

Ахлах багш

  • Г.НАРАНГЭРЭЛ ДОКТОР Ph.D, ДЭД ПРОФЕССОР
  • Ц.БАЯРСАЙХАН ДОКТОР Ph.D
  • Д.БАТСҮХ МАГИСТР
  • О.БОЛОР МАГИСТР
  • О.ЭРДЭНЭ-ОЧИР ДОКТОР Ph.D
  • Б.ДОНДОГЖАМЦ ДОКТОР Ph.D

Багш

  • Д.БАТСАЙХАН ДОКТОР Ph.D
  • Г.ГАНБААТАР МАГИСТР
  • Ж.ДАВААНЯМ МАГИСТР
  • С.ЯНЖИНЛХАМ МАГИСТР
  • Н.ЭНХТУНГАЛАГ МАГИСТР

Сургалтын мастер

  • Д.БАЯРМАА МАГИСТР

  • Э.УРАНБАЯР МАГИСТР