Үйлдвэрчний эвлэл

                                                                      Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид. 2017 он

         Монгол оронд ҮЭ-ийн хөдөлгөөн нь анхнаасаа ажил мэргэжлийн чиглэлээр байгуулагдаж хөгжсөн онцлогтой МҮЭ-ийн хоёрдугаар их хурлаар салбарын ҮЭ-үүдийг олшруулах шийдвэр гарсны дагуу 1929 онд “Аж үйлдвэрийн”, “Оёдлын”, “Сурган гэгээрүүлэхийн ажилтны” зэрэг 11 салбар үйлдвэрчний эвлэлүүд байгуулагдаж байжээ.

      ТИС-ийн бие даасан Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо 1984 оны 1-р сард байгуулагдаж даргаар нь И.Тулгаа, шалган байцаах комиссын даргаар багш Н.Дамдинжав нар сонгогджээ. Зохион байгуулалтын хувьд ҮЭНХ-ны удирдлагын дор факультет тус бүрд салбар хороо ажиллаж иржээ. ҮЭ-ийн хороо салбарууд нь Монгол улсын хууль, эрх зүйн актуудын хүрээнд профессор, багш, ажилтан ажилчид, оюутнуудын эрх ашгийг хамгаалах, хамт олны хөдөлмөрийн идэвх санаачилгыг өрнүүлэх, социалист уралдаанад үүрэг амлалт авахуулж үр дүнг тооцож дүгнэх, урамшуулах, дэмжих, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах, түүнд зориулсан хөрөнгө санхүүгийн зарцуулалтанд хяналт тавих үүрэгтэй ажиллаж ирсэн байна. 1990-ээд он хүртэл тухайн байгууллагад ажиллагсад нийтээр заавал үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх ёстой гэдэг шаардлага тавигдаж байв.

       МехТС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо нь 2003 оноос өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй ШУТИС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хорооны салбар хороо юм. МехТС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны даргаар

• 2003-2005 онуудад Гармаа

• 2005-2008 онуудад Д.Алтанцэцэг

• 2008-2010 онуудад Т.Мөнхбат

• 2011-2013 онуудад Б.Туяа

• 2013-2016 онуудад Ү.Цэрмаа

• 2016 оноос Ж.Давааням нар ажиллаж байна.

       Одоо тус ҮЭХороо нь 76 гишүүнтэй. Үүнээс багш 32, ажилтан 17, ажилчин 27. 2010 оноос хойш ШУТИС-ийн ҮЭ[1]ийн Нэгдсэн хорооноос МУ-ын Засгийн газар, яам агентлаг зэрэг дээд шатны байгууллагуудад хандаж маргаантай асуудлуудыг шийдвэрлэж, хууль, тогтоолын хэрэгжилтийг хангуулж чадсан юм. Тус нэгдсэн хорооноос ШУТИС-ийн профессор, багш, ажиллагсдад олгогдох тэтгэмж, тусламжийн хэмжээг хичээлийн жил бүрийн Хамтын гэрээнд нэмэгдүүлж ирсэн бөгөөд Их, дээд сургуулийн багш, ажиллагсдад олгох тэтгэвэрийн тэтгэмжийг олгуулах заалтыг Хамтын гэрээндээ тусгуулсан анхны их сургуулийн нэг болсон юм. 2018 онд ШУТИС-ийн шилдэг Үйлдвэрчний эвлэлийн хороогоор шалгарсан.