Оюутнуудын амжилт
МАНАЙ ОЮУТНУУДЫН АМЖИЛТААС
МЕТАЛ СУДЛАЛЫН ОЛИМПИАД
Метал судлалын олимпиадад манай оюутнууд 2011 онд багаараа 2-р байр, хувийн амжилтаар 2-р байр, 2012 онд багаараа 3-р байр, хувийн амжилтаар 1, 2-р болон тусгай байр, 2013 онд багаараа 3-р байр, хувийн амжилтаар 3-р байр, 2016 онд хувийн амжилтаар 1-р байр тус тус эзэлсэн амжилт гаргаад байна.
CAD/CAM-ЫН ОЛИМПИАД
CAD/CAM-ын улсын олимпиадад 2012 онд ганцаарчилсан дүнгээр 2-р байр, багийн дүнгээр 1-р байр, 2013 онд ганцаарчилсан дүнгээр 1, 2, 3-р байр, багийн дүнгээр 3-р байр, 2017 онд ганцаарчилсан дүнгээр 1, 2, 3-р байр, багийн дүнгээр 1-р байр тус тус эзэлж ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагддаг "Зураг төслийн автоматжуулсан систем"-ийн олон улсын олимпиадад 2013 оноос хойш тасралтгүй амжилттай оролцож 2016 онд 4-р байр эзэлсэн.
ШУТИС-ИЙН УРЛАГИЙН НААДАМ
Жил бүр зохион байгуулагддаг ШУТИС-ийн урлагийн наадамд манай авъяаслаг оюутнуудын баг тогтмол өндөр амжилт гаргадаг баг 2006, 2007, 2008, 2015 онуудад аваргаар шалгарсан.
ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ
МҮОНТ-ийн Залуу зохион бүтээгч тэмцээнд манай оюутнуудын бүтээл 2011 онд III байр, 2012 онд Содон шийдэлтэй бүтээл, 2015 онд II байр, 2016 онд I байр тус тус эзэлсэн.
GREEN CAR
Монгол улсаа төлөөлөн ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн багш, оюутнууд өөрсдийн зохион бүтээсэн бүрэн цахилгаан автомашинаараа БНСУ-д зохион байгуулагдсан “INTERNATIONAL STUDENT CAR COMPETITION” тэмцээнд бүрэн цахилгаан автомашины төрөлд оролцдог ба тэмцээнийг 3 хэсэгт хуваан зохион байгуулдаг.
  1. 150 метрийн хурд авалт ба тоормослолт
  2. Gymkhana буюу уран жолоодлого
  3. 45 км-ийн холын зайн уралдаан зэрэг үзүүлэлтүүдээр тус тус шалгаруулан нийлбэр дүнгээр нь байр эзлүүлдэг.
Тус тэмцээнд манай оюутнууд дараах амжилтуудыг үзүүлсэн бөгөөд цаашид амжилтаа улам нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
1. 2018 он Монгол-Оросын санаачилга 2018 үзэсгэлэнд шилдэг бүтээл
2. 2018 он – International Student Car Competition 2018 -д ХҮРЭЛ МЕДАЛЬ
3. 2015 он – International Student Car Competition 2015 -д ТУСГАЙ БАЙР
ТЕХНИКИЙН МЕХАНИКИЙН ОЛИМПИАД
Техникийн механикийн тэнхимээс зохион байгуулдаг олимпиадуудад Механик, тээврийн сургуулийн үе үеийн оюутнууд оролцож 2011 онд Материалын эсэргүүцлийн улсын 4-р олимпиадад багаараа II байр, хувийн амжилтаар III байр, Машины эд ангийн улсын 4-р олимпиадад багаараа I байр, хувийн амжилтаар III байр, 2013 онд Машины эд ангийн улсын 5-р олимпиадад багаараа I байр, хувийн амжилтаар III байр, 2015 онд Материалын эсэргүүцлийн 6-р олимпиадад багаараа I байр, хувийн амжилтаар III байр, 2015 онд Машины эд ангийн улсын 5-р олимпиадад багаараа I байр, хувийн амжилтаар I байр, 2016 онд Машин механизмын онолын 4-р олимпиадад багаараа I байр, "Монгол Инженер 2017" нэгдсэн арга хэмжээнд багаараа III байр, хувийн амжилтаар II байр тус тус эзэлж амжилт гаргав.