Тээврийн салбар нь "Авто инженерчлэл" мэргэжлээр бакалавр, магистр, доктор, " Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл" мэргэжлээр бакалавр, магистр, "Нисэх техникийн механик" мэргэжлээр бакалавр, магистр, доктор "Авиoник" мэргэжлээр бакaлавар, магистр, "Логистик менежмент" мэргэжлээр бакaлавр, "Тээврийн менежмент" мэргэжлээр бакалавр, " Төмөр замын тээврийн менежмент " мэргэжлээр бакалавр, " Зүтгүүр, Вагоны инеженер" мэргэжлээр бакалавр сургалтуудыг тус тус явуулж байна.
Мэргэжлүүд
АВТО ИНЖЕНЕРЧЛЭЛ |
Тус хөтөлбөрөөр суралцсан оюутнууд нь хөдөлгүүр, түүний агрегат, системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, механик системийн оношлол, тохиргоо хийх, электроникийн мэдлэгтэй, хөдөлгүүры хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадвартай, инженерийн програм хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвартай, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг, ирээдүйд авто тээврийн салбарын тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” мэргэжилтэн болж төгсөх юм. |
НИСЭХ ТЕХНИК МЕХАНИК |
Агаарын хөлөг, нисгэгчгүй нисэх аппарат түүний агрегат, зангилаа, системийн хийц ажиллагаа, удирдах, хянах төхөөрөмжүүдийн технологи ажиллагааны талаарх онол практикийн мэдлэгийг Олон улсын иргэний нисэхийн сургалтын байгууллагад тавигдах шаардлагын дагуу эзэмшсэн, түүнийгээ шингэн, механик, электроник, цахилгаан системд үйлчилгээ, засвар, оншилгоо хийхэд ашиглах чадвартай, мөн эдгээр ажилд хэрэглэгдэх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ажиллуулах дадлыг эзэмшсэн, инженерийн програм хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвартай, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг ирээдүйн нисэхийн салбарыг хөгжүүлэх манлайлагч мэргэжилтэн болж төгсөх юм. |
АВТО ХӨДӨЛГҮҮРИЙН МЕХАНИК ИНЖЕНЕРЧЛЭЛ |
Тус хөтөлбөрөөр суралцсан оюутнууд нь хөдөлгүүр, түүний агрегат, системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, механик системийн оношлол, тохиргоо хийх, электроникийн мэдлэгтэй, хөдөлгүүр түүний аюулгүй ажиллагааг хангах мэдлэг, ур чадвартай, инженерийн програм хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвартай, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг, ирээдүйд авто тээврийн болон энерги хувригуурын салбарын тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” мэргэжилтэн болж төгсөх юм. |
АВИОНИК |
Агаарын хөлгийн /онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх комплекс г.м/ цахилгаан хангамжийн, тусгай хэрэглэлийн, электрон дисплей системийн, автомат удирдлагын, инерциал навигацийн, радио навигацийн системүүдийн онолын суурь мэдлэгийг олон улсын нисэхийн сургалтын шаардлагын төвшинд эзэмшиж, агаарын хөлгийн авионикийн тоног төхөөрөмжийн засвар, техник үйлчилгээг технологи, зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх, төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай нисэхийн авионикийн инженер болж бэлтгэгдэнэ. |
ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ |
Төгсөгч нь авто, агаар, төмөр замын тээврийн технологи үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвартай, тээврийн санхүү, эдийн засаг, менежмент болон гадаад хэлний өргөн мэдлэгтэй, бизнесийн хэрэглээний програм хангамж дээр ажиллаж чадах мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ. |
ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТ |
Логистик менежмент мэргэжлээр төгсөгч нь шинжлэх ухаан, логистик менежмент болон гадаад хэлний мэдлэгтэй, бараа материалын нөөцийн урсгал, түүнтэй уялдан бий болох мэдээлэл болон санхүүгийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, интеграцичилах, хянах чадвартай, өөрчлөлтөнд дасан зохицох, манлайлах, багаар ажиллах, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө үнэлж, сайжруулах, судалгаа шинжилгээ хийх дадал мэдлэгтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц нийгмийн хариуцлагатай гүйцэтгэх болон удирдах ажилтан болж бэлтгэгдэнэ. |
ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ИНЖЕНЕР | Тус мэргэжлээр суралцсанаар төмөр замын зүтгүүр, зүтгүүрийн аж ахуйг зохион байгуулах, төслөх, ашиглалтын аюулгүй байдлыг хангах, засвар үйлчилгээ, инженерийн тооцоо хийх зэрэг үндсэн мэдлэг, чадвартай мэргэжилтэн болж төгсөнө. Түүнчлэн аливаа тоног төхөөрөмж, механизмын хийц загварыг өөрчлөн сайжруулах, инноваци-шинэ санаа боловсруулах, инженерийн орчин үеийн CAD/CAM болон бусад програмыг эзэмшиж, дизель хөдөлгүүрийн талаар бүрэн хэмжээний ойлголт авч, судалгаа-эрдэм шинжилгээний ажил хийх ур чадвар эзэмшинэ. |
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ | Төмөр замын тээврийн менежмент мэргэжлийн төгсөгч нь шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, төмөр замын ачаа болон зорчигч тээврийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах, оновчтой шийдвэр гаргах чадвартай, өөрчлөлтөнд дасан зохицох, манлайлах, багаар ажиллах, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө үнэлж, сайжруулах, судалгаа шинжилгээ хийх дадал хэвшилтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц нийгмийн хариуцлагатай гүйцэтгэх болон удирдах ажилтан болж бэлтгэгдэнэ. |
Судалгааны ажлын тэргүүлэх чиглэлүүд
- Цахилгаан болон хосолсон хөдөлгүүрт автомашин, аккумляторын батерейн судалгаа
- Нисгэгчгүй нисэх аппаратын судалгаа
- Тээврийн хэрэгсэлээс үүдэлтэй агаарын бохирдлын судалгаа
- Тээврийн хэрэгслийн ашиглалтын горимын судалгаа
- Тээврийн байгууллагын менежмент, хүний нөөцийн хөгжил
- Бизнесийн байгууллагын логистик үйл ажиллагааны судалгаа, шинжилгээ
- Тээврийн үйлчилгээний тулгамдсан асуудлууд
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгаа
Лабораториуд
- Автомашины бүтэц, хийцийн лаборатори
- Автомашины цахилгаан тоноглолын лаборатори
- Автомашины оношлогооны лаборатори
- Автомашины техникийн үйлчилгээ, засварын лаборатори
- АН-24 онгоц лаборатори
- Нисгэгчгүй нисэх аппаратын лаборатори
- Дотоод шаталтын хөдөлгүүрийн лаборатори
- Дотоод шаталтын хөдөлгүүрийн тэжээлийн лаборатори
Багшлах бүрэлдэхүүн
Салбарын эрхлэгч
И. Базаррагчаа Доктор Ph.D, дэд профессор
Дэд профессор
- Ц.Нямдулам Доктор (PH.D), дэд профессор
- С.Ариунбаяр Доктор (PH.D), дэд профессор
- Т.Эрдэнэбат Доктор (PH.D)
Ахлах багш
- Б.Батбаяр Доктор (PH.D)
- Т.Энхболд Доктор (PH.D)
- Н.Гомбосүрэн Доктор (PH.D)
- Э.Даариймаа Доктор (PH.D)
- С.Уянга Доктор (PH.D)
- Ж.Азжаргал Доктор (PH.D) , дэд профессор
- Н.Мөнхзул Доктор (PH.D)
- Д.Бадрах Доктор (PH.D)
- П.Чойсүрэн Магистр
- А.Эрдэнэтуяа Магистр
- Л.Чулуунцэцэг Магистр
Багш
- Ү.Жамсран Магистр
Эрхлэгчийн туслах
- Э.Батжаргал Магистр
Сургалтын мастер
- Г.Удвал Магистр
- О.Тэлмэн Магистр
- О.Уянга Магистр