2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС-ийн МехТС-ийн төгсөлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Намрын улиралд дараах:
Автомашины ашиглалт авто аж ахуй мэргэжлээр - 7
Төмөр замын тээврийн менежмент мэргэжлээр – 2
Тээврийн менежмент мэргэжлээр - 2
Логистик менежмент мэргэжлээр - 1
Үйлдвэрлэлийн механикжуулалт мэргэжлээр - 5
Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр - 3
Нисэх техникийн механик мэргэжлээр - 3
Авионик мэргэжлээр - 3
Машины электрон систем мэргэжлээр – 3
Машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр – 1
Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт мэргэжлээр -1
Механик инженер (Сүн Чён Хан)-ийн хамтарсан хөтөлбөрөөр - 5
буюу нийт 36 оюутан бакалаврын түвшинд, 19 оюутан магистрын түвшинд амжилттай төгсөж, дипломоо гардан авлаа.
Дээрх оюутнуудаас онцлох дипломтой “Үйлдвэрлэлийн мехникжуулалт” мэргэжлээр Г.Бямбадорж, “Машины электрон систем” мэргэжлээр Ч.Тэмүүжин, “Авто машины ашиглалт, авто аж ахуй” мэргэжлээр Г.Ариунбилэг, “Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт” мэргэжлээр Б.Хүслэнбаяр нар тус тус амжилттай төгслөө.
Нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, цаашдынх нь ажил амьдралд улам их амжилтыг хүсэн ерөөе.
БНХАУ-ын Ляонин мужийн Төмөр замын дээд сургуультай хамтран богино хугацааны дадлагыг амжилттай зохион байгууллаа.
Механик инженер, Тээврийн сургуулийн уламжлал болгон зохион байгуулдаг нийт багш, ажилчдыг хамарсан нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа
“Бакалавр оюутны эрдэм шинжилгээ” -ний хурал амжилттай болж өндөрлөлөө.
МехТС-ийн оюутан Оюу Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээнд хүрэл медаль хүртлээ
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн 8 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдлээ