Тус салбар нь “Метал боловсруулах технологи”, “Металлурги, металын технологи” мэргэжлээр тус тус бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна.
Мэргэжил, хөтөлбөр
МАШИН ҮЙЛВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ МЭРГЭЖИЛ |
Суралцагч оюутнууд инженерийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг үзэж металлын ангилал, бүтэц, шинж чанар, туршилт, тооцооны үндэс, стандартчиллын тухай үндсэн ойлголт, металл боловсруулах технологийн үндэс, эд анги үйлдвэрлэх технологийн процесс, зоролтын онол, металл зорох багаж, хэрэгсэл, суурь машины ажиллах зарчим, механик боловсруулалтын нарийвчлал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, боловсруулалтын дараах гадаргууны чанар, машин ба эд ангийн ашиглалтын нөхцөл, ажиллах чадвар, найдварт ажиллагааны онол, элэгдлийн онолын үндэс, сэргээн засварлах арга, тоон удирдлагатай машинаар металл боловсруулах, CAD, CAM, CAE систем, загварчлал (симуляци) хийх, салбарын бизнес, менежмент, удирдлага, зохион байгуулалтын үндсийг судлах болно. |
МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЫН ТЕХНОЛОГИ ХӨТӨЛБӨР |
Тус хөтөлбөр нь манай улсад анх удаа орж ирж байгаа япон, герман, америкийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдөөр лаборатори баазаа шинэчилж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвар бүхий эрдэмтэн багш нартайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж олон улсын жишигт нийцсэн боловсролыг олгож байна. Хөтөлбөрөөр төгсөгчид нь металл болон металл бус материалуудыг боловсруулах, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглах, металл болон хайлш бүтээгдэхүүнд дотоод бүтэц, физик, хими, механик шинж чанарын эвдэх болон үл эвдэх иж бүрэн шинжилгээ хийх, илчийн боловсруулалт, цутгуур, даралтын боловсруулалт хийх, үйлдвэрлэлийн бизнес төсөл зохиох, удирдан зохион байгуулах, судалгааны ажил хийх мэдлэг, ур чадвар эзэмшиж, техникийн бүхий л салбар болох металл боловсруулах үйлдвэрүүд, нисэх онгоцны үйлдвэрлэл, автомашины инженерчлэл, батлан хамгаалах, эрчим хүч, зам барилга байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхай зэрэг олон чиглэлээр инженер, эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллахаас гадна гадаадад үргэлжлүүлэн суралцах өргөн боломжтой байдаг. Эдгээрээс томоохон үйлдвэрүүдийг дурдвал дотоодод Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Бэрэн групп, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, Шарын голын нүүрсний уурхай, Ора металл, Шинжидай металл зэрэг цутгуурын үйлдвэрүүд, Хасу Мегаватт, Лайнюкс зэрэг инженерчлэлийн үйлдвэрүүдэд инженерээр ажиллаж байна. Мөн гадаадад япон солонгост мэргэжлээрээ ажилладаг |
СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
- Шинэ материалын судалгаа
- Материал боловсруулах дэвшилтэд технологийн судалгаа
- Материалын гадаргуугийн боловсруулалтын судалгаа
ЛАБОРАТОРИУД
- Цутгуур, илчийн боловсруулалтын лаборатори
- Шинэ материал, дэвшилтэт технологийн лаборатори
- Хэвний материалын лаборатори
- Химийн лаборатори
- Механик туршилтын лаборатори
- Метал судлалын лаборатори
- CAD/CAM-ын лаборатори
- Механик боловсруулалтын лаборатори
- Ширээлт, гагнуурын лаборатори
- Хэмжилт зүйн лаборатори
БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН
Салбарын эрхлэгч
Г. Оюунбат Доктор Ph.D
Профессор
М. Дэлгэрмаа Доктор Ph.D, дэд профессор
Дэд профессор
Л. Тэлмэнбаяр Доктор Ph.D, дэд профессор
Ахлах багш
- О. Галаа Доктор Ph.D
- Л. Оросоо Доктор Ph.D
- Ц. Мөнхтуяа Доктор Ph.D, дэд профессор
- Ц. Оюунцэцэг Магистр
Багш
- Б. Жавхлан Магистр
- З. Баатар Магистр
- Х. Гэрэлмаа Магистр
- С. Батбаатар Магистр
Эрхлэгчийн туслах
Г. Энхтуул Магистр
Сургалтын мастер
- Ц. Дэмбэрэл Магистр
- Б. Бат-Эрдэнэ
- Б. Энхбаяр