МИТС-ийн оюутнууд физикийн улсын IV олимпиадад II, III-р байр эзэллээ
mes

Оюутны физикийн улсын IV олимпиад 2025 оны 2-р сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад МУИС, ШУТИС, МУБИС, МГТИС зэрэг их, дээд сургуулиудын нийт 57 оюутан мэргэжлийн болон мэргэжлийн бус ангилалд өрсөлдөж, оюун ухаан, ур чадвараа сорилоо.

ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн (МИТС) Механик инженерчлэл мэргэжлийн I-р курсийн оюутан Ч.Түвшинтөр 23.9 оноо авч II байранд,  Б.Тэлмэн 23.3 оноогоор III-р байранд шалгарлаа. Энэ амжилт нь ШУТИС-ийн МИТС-ийн оюутнуудын физикийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадвар өндөр түвшинд байгааг илтгэн харууллаа.

Олимпиадад амжилттай оролцсон Ч.Түвшинтөр, Б.Тэлмэн болон бусад оюутнуудаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

МИТС-ийн захиргаа