ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн Логистик менежмент хөтөлбөрийн 19 оюутан (удирдагч багш С.Ариунбаяр), Механик хөтөлбөрийн 10 оюутан (удирдагч багш П.Баасансүрэн), Мехатроник хөтөлбөрийн 10 оюутан (удирдагч багш О.Болор) 2025 оны 1-р сарын 5-ны өдрөөс 2025 оны 1-р сарын 15-ны өдөр хүртэл БНХАУ-ын Ляонин мужийн Төмөр замын дээд сургуульд дадлага хийлээ.
Дадлагын хугацаанд оюутнууд мэргэжлийн хичээлээр олж авсан мэдлэгээ практикаар бататгаж авахын зэрэгцээ төмөр замын төрөл бүрийн симулятори дээр ажиллаж Жинжоу усан боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн дадлагын хугацаанд оюутнууд Хятад хэлний хичээл үзэхээс гадна Хятадын уламжлалт шавар урлаг, уран бичвэр, утсан зангилаа хийх гэх мэт өв соёлтой танилцлаа.
Эцэст нь хоёр орны оюутнуудын нөхөрлөлийг дэмжих зорилгоор танилцах үдэшлэг, спорт, урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулснаас гадна Хятад оюутнууд өөрийн хотыг Монгол оюутнуудад танилцууллаа.
Мөн Монгол оюутнууд “Банш" өдөрлөгийн хүрээнд өөр өөрийн чаддаг аргаар бууз, банш хэрхэн чимхдэгийг Хятад оюутнуудад зааж өглөө.
Гадаад дадлага амжилттай явагдаж дадлагад хамрагдсан оюутнууд маань сертификатаа өвөртлөн сэтгэл өндөр буцлаа.
Энэхүү дадлагыг зохион байгуулсан ШУТИС-ийн гадаад харилцааны алба, “Нэг бүс нэг зам” Олон улсын хөгжлийн судалгааны академи болон БНХАУ-ын Ляонин мужийн Төмөр замын дээд сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн дадлагын хугацаанд цаг үргэлж хамт явсан орчуулагч, зохион байгуулагч Сүн Да болон орчуулагч Оюуномин нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Mеханик инженер, тээврийн сургуулийн захиргаа
БНХАУ-ын Ляонин мужийн Төмөр замын дээд сургуультай хамтран богино хугацааны дадлагыг амжилттай зохион байгууллаа.
Механик инженер, Тээврийн сургуулийн уламжлал болгон зохион байгуулдаг нийт багш, ажилчдыг хамарсан нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа
“Бакалавр оюутны эрдэм шинжилгээ” -ний хурал амжилттай болж өндөрлөлөө.
МехТС-ийн оюутан Оюу Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээнд хүрэл медаль хүртлээ
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн 8 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдлээ