2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын “Бакалавр оюутны эрдэм шинжилгээ” -ний хурал амжилттай болж өндөрлөлөө
2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын “Бакалавр оюутны эрдэм шинжилгээ” ний хурал техник, технологи, эдийн засаг менежментийн чиглэлээр 2024 оны 11-р сарын 07-ны өдөр МехТС -ийн эрдэмийн зөвлөлийн өрөөнд болж өндөрлөлөө. Тус хурал нь оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэшүүлэх, инновацийн шинэ бүтээлийг хөгжүүлэх, дэмжих, онол практикийн мэдлэгийг нь тэлэх зорилготой зохион байгуулж, хоёр чиглэлээр илтгэл, бүтээлийг хэлэлцэж шилдэг илтгэлүүдийг шалгаруулав.
Техник, технологи чиглэлээр:
1- р байр О.Банзрагч, Э.Очирбат, Д.Сайнбаяр нарын “Алхах ба гүйх хөдөлгөөний кинетик ба кинематик шинжилгээг өмсдөг хөдөлгөөн хэмжих систем ашиглан тодорхойлсон нь” сэдэвт илтгэл, удирдагч багш Х.Батбаяр доктор (Ph.D)
2- р байр Б.Тэмүүлэлийн “SPS ашиглан сүвэрхэг материал гарган авах судалгаа” сэдэвт илтгэл, удирдагч багш М.Дэлгэрмаа доктор (Ph.D)
3-р байр Л.Санжмятав “Засварын клеркийн ажилтны цуглуулсан хоёрдогч мэдээлэлд үндэслэсэн уурхайн дампын эвдрэл гэмтлийн судалгаа” сэдэвт илтгэл, удирдагч багш П.Цэрэнчимэд доктор (Ph.D)
Эдийн засаг, менежментийн чиглэлээр:
1-р байр Ц.Анар, Д.Энхжин нарын “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр биологийн бүтээгдэхүүн тээвэрлэлтийг нэвтрүүлэх боломжийн судалгаа” сэдэвт илтгэл, удирдагч багш С.Уянга доктор (Ph.D)
2-р байр Э.Энхболор, Б.Номин-эрдэнэ, Б.Галмандах нарын “Хаягийн нэгдсэн системийн ашиглалтыг нэмэгдүүлэх” сэдэвт илтгэл, удирдагч багш С.Ариунбаяр доктор (Ph.D)
3-р байр Л.Нямбаярын “Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах боломжийн судалгаа” сэдэвт илтгэл, удирдагч багш Л.Чулуунцэцэг магистр нарын бүтээлүүд шалгарч.
Шилдэг илтгэлүүдээс 2024 оны 11-р сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан ШУТИС-ийн “Бакалавр оюутны эрдэм шинжилгээ” -ний хуралд амжилттай оролцож техник, технологи чиглэлд О.Банзрагч, Э.Очирбат, Д.Сайнбаяр нарын “Алхах ба гүйх хөдөлгөөний кинетик ба кинематик шинжилгээг өмсдөг хөдөлгөөн хэмжих систем ашиглан тодорхойлсон нь” сэдэвт илтгэл дахин тэргүүн байр эзэллээ.
Бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээний хурлыг шүүн, удирдаж явуулсан Т.Мөнхбат, Б.Жавхлан, Д.Ганбат, С.Ариунбаяр, ШУТИС-ийн эрдэм шинжилгээний хуралд шүүгчээр ажилласан Ц.Баярсайхан багш нартаа талархал илэрхийлье. Багш нар болон оролцсон бүх судлаачид, оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөр, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
МехТС-ийн захиргаа
“Бакалавр оюутны эрдэм шинжилгээ” -ний хурал амжилттай болж өндөрлөлөө.
МехТС-ийн оюутан Оюу Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээнд хүрэл медаль хүртлээ
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн 8 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдлээ
Япон услын Мира Про ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Механик, Тээврийн Сургууль МҮХАҮТ-тай хамтран ажиллана