ХЭРЭГЖИЖ БУЙ ГАДААДЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
Төслийн нэр : Монголын соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх
Үргэлжлэх хугацаа : 2020. 04. 01 ~ 2027. 03. 31. (7 жил)
Төслийн хамтрагч байгууллага : БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль, ШУТИС
1. Төслийн зорилго
- Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын боловсон хүчин бэлтгэх, үндсэн чадавхыг хөгжүүлэх
- Монголын соёлын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэй хадгалж хамгаалан, сэргээн засварлах чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийн тулд БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургуультай хамтран “ Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын технологи” ангийг байгуулж, холбогдох үйл ажиллагааг тогтворжуулах
- Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын суурь мэдлэггүй хариуцагч, холбогдох мэргэжилтэн, сонирхсон иргэдэд зориулсан соёлын өвийн хадгалалт хамгаалалтын сургалт, сурталчилгаа болон энэ талын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын сургалтын төв” байгуулах.
2. Төслийн хэрэгжилт
- Монголын соёлын өвийг хамгаалах шинжлэх ухаанд тохирсон бакалавр, магистрын түвшний сургалтын хөтөлбөр боловсруулав.
- Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологийн хамтарсан хөтөлбөр, Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын сургалт судалгааны төв байгуулав.
- Төслийн хүрээнд Гунжү Үндэсний их сургууль, Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын ШУ-ны тэнхимд докторантурд суралцаж буй судлаачдын мэдээлэл:
- Н.Даваадорж – МИТС, Техникийн механикийн тэнхмийн багш "Соёлын өвийн дижитал хадгалалт хамгаалалт, 3D дижитал баримтжуулалт" (Чулуу, металл гэх мэт материалын төрлөөс үл хамаарах дурсгалын судалгаа, шинжилгээ) Малтлагаас олдсон жижиг дурсгалаас эхлээд дурсгалт барилга байгууламж, булш бунхан, хөшөө дурсгал, ханын зураг, хадны сүг зураг гээд бүхий л соёлын өвийг 2D, 3D дижитал байдлаар баримтжуулах, виртуалаар сэргээн засварлах, хувилах зэрэг дижитал технологи ашиглан судалгаа шинжилгээ явуулж байна. Удирдагч багш – Жу Ён Хүнь
- С.Батбаатар - Машин үйлдвэрлэлийн салбарын багш, Чулуун суурьтай соёлын өв - Эртний чулуун хөшөө, дурсгалт барилгын хадгалалт хамгаалалт, түүний аюулгүй байдал, авран хамгаалах сэргээн засварлалт Барилга байгууламжийн эвдрэлийн шалтгаан, тархац үр нөлөө, хүчин зүйл, тэдгээрийг оношлох, анализ хийх судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Удирдагч багш – И Чан Хы
- Ю.Ундармаа – МИТС, Эрдэм шинжилгээний ажилтан, Органик бус соёлын өвийн хадгалалт хамгаалалтын талаар судалгаа явуулдаг ба үүн дотроос түлхүү Металл суурьтай соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын чиглэлээр судалгаа явуулж байна. Удирдагч багш - Жу Нам Чол
3. Лаборатори, материаллаг бааз :
- Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын лаборатори
- Дижитал технологийн лаборатори
- Археологийн олдворын өрөө
4. Ажлын байр: Ажлын байранд зуучлах зорилгоор салбарын болон салбар хоорондын холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус 14 байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.