Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг шинэ элсэгч нарт зориулсан “Бид оюутан боллоо” арга хэмжээ 2024.09.12 – 2024.09.13-ны хооронд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь шинэ элсэгч нарт сургуулийн үйл ажиллагааг танилцуулах, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах зорилготой юм. Арга хэмжээний хүрээнд салбар, тэнхимүүд хариуцаж буй хөтөлбөрийн оюутнууддаа тухайн салбар тэнхимийн үйл ажиллагаа, материаллаг бааз, сургалтын болон лабораторын анги танхим, номын сангийн үйл ажиллагааг танилцуулах ажлыг зохион байгууллаа.
Арга хэмжээний нэгдсэн уулзалт 2023.09.12, 13-ны өдрүүдэд хурлын танхимд зохион байгуулагдсан бөгөөд тус уулзалтад Механик, тээврийн сургуулийн удирдлагууд, салбар, тэнхимийн эрхлэгч нар, хөтөлбөр хариуцсан дэд профессор, зөвлөх багш нар бусад төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Уулзалтын үед сургуулийн захирал, доктор, дэд профессор Н.Пүрэвдорж, Сургалт чанарын албаны дарга доктор, дэд профессор М.Дэлгэрнасан нар шинэ элсэгч оюутнуудад сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ. Мөн сургуулийн эмч Д.Отгонхишиг эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө, сургалтын албаны ажилтан Д.Ганчимэг сургалтын албаны үйл ажиллагааны мэдээлэл, номын санч Б.Бүжинлхам номын сангийн үйл ажиллагааны талаар танилцуулга Оюутны зөвлөлийн дарга, Б.Энхсолонго тус зөвлөлийн үйл ажиллагаа, оюутан руу чиглэсэн туслах, дэмжих, хөгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх мэдээлэл зэргийг танилцууллаа.
Цаашид сургуулийн зүгээс оюутны сургалтын үйл ажиллагаанд анхаарахаас гадна бие хүн болж төлөвшихөд зориулсан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, оюутны холбоо, бусад байгууллагуудтай хамт ажиллахаар боллоо.
Зохион байгуулагч:
Машин үйлдвэрлэлийн салбар
“Бакалавр оюутны эрдэм шинжилгээ” -ний хурал амжилттай болж өндөрлөлөө.
МехТС-ийн оюутан Оюу Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээнд хүрэл медаль хүртлээ
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн 8 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдлээ
Япон услын Мира Про ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Механик, Тээврийн Сургууль МҮХАҮТ-тай хамтран ажиллана