Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи (Эчнээ, Бакалавр)
Хөтөлбөрийн индекс: 078811
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: II бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Түүх, Нийгэм судлал
Босго оноо: 
Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-480 оноо
  • Дагалдан хичээл- 440 оноо

Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөрөөр төгсөгчид нь соёлын өвийн болон түүх, археологи, материал судлал, дижитал технологи зэрэг  ШУ-ы өргөн мэдлэгтэй, бие даан соёлын өвийн талаар туршилт судалгаа хийх, сэргээн засварлалт хийх, мэдээлэл боловсруулах, анализ хийх, салбарын ямар ч байгууллагад ажиллах чадвар бүхий, өөр мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах, гадаад хэлээр харилцах, гадаад хэл дээр монголын соёлын өвийн талаарх судалгааг хэвлэж нийтлүүлэх чадвартай соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн болж төгсөнө.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Лабораторийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан
  • Материал судлал, дижитал технологи, түүх археологийн салбарт хөрвөх боломжтой
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • БНСУ-ын багш профессоруудын оролцоотой хичээл заагдана
  • Мэргэжлийн дадлагыг БНСУ-ын Соёлын өвийн чиглэлийн байгууллагуудад хийх боломжтой
  • Төгсөх курсээ БНСУ-ын Конжугийн Үндэсний Их сургуульд суралцаж, хос дипломтой төгсөх боломжтой. (3+1)

Төгсөгчдийн ажлын байр: 

  • Хот, аймаг, сумдуудад соёлын өвийг хариуцсан мэргэжилтэн
  •  Музейн сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтын мэргэжилтэн
  • Судалгааны хүрээлэнд судлаач
  •  Засаг захиргаа, бодлого боловсруулах түвшинд мэргэжилтэн

 

БУСАД ЦЭСҮҮД
Авто инженерчлэл хөтөлбөр Нисэх техникийн механик хөтөлбөр Логистик менежмент хөтөлбөр Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөр Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөр Механик инженерчлэл хөтөлбөр Металл судлал, технологи хөтөлбөр Металлурги, металын технологи хөтөлбөр Машин үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй хөтөлбөр Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл хөтөлбөр Авионик хөтөлбөр Машины электрон систем хөтөлбөр Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөр Барилга замын машин төхөөрөмж хөтөлбөр Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сөүлийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сүн Чон Хян Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Ханбатын Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр