Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи (Өдөр)
Хөтөлбөрийн индекс: 078811
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: II бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Түүх, Нийгэм судлал
Босго оноо: 
Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-480 оноо
  • Дагалдан хичээл- 450 оноо

Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөрөөр төгсөгчид нь соёлын өвийн болон түүх, археологи, материал судлал, дижитал технологи зэрэг шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, харилцаа, хандлага төлөвшсөн, бие даан соёлын өвийн талаар туршилт судалгаа, сэргээн засварлалт хийх, мэдээлэл боловсруулах, анализ хийх, үр дүнг гадаад, дотоодын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэн нийтлүүлэх чадвартай, бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн болно.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Лабораторийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан
  • Материал судлал, дижитал технологи, түүх археологийн салбарт хөрвөх боломжтой
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • БНСУ-ын багш профессоруудын оролцоотой хичээл заагдана
  • Мэргэжлийн дадлагыг БНСУ-ын Соёлын өвийн чиглэлийн байгууллагуудад хийх боломжтой
  • 3+1 сургалтаар БНСУ-ын Гунжугийн Үндэсний Их сургуульд суралцаж, хос дипломтой төгсөх боломжтой 

Төгсөгчдийн ажлын байр: 

  • Их дээд сургуульд багш, судлаач
  • Соёлын өвийн үндэсний төв, Архив, Номын сангуудад мэргэжилтэн
  • Шинжлэх ухааны академи, судалгааны хүрээлэнгүүдэд судлаач
  • Засаг захиргаа, бодлого боловсруулах түвшинд мэргэжилтэн
  •  Үндэсний болон орон нутаг судлалын музейн сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтын мэргэжилтэн
  • Улаанбаатар хот, аймаг, сумын соёл урлагийн газарт соёлын өв, архивийг хариуцсан мэргэжилтэн

MENU