Машины электрон систем хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: Машины электрон систем (Бакалавр)                                  

Хөтөлбөрийн индекс: 071603

ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг -Математик, Физик

Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл

Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-480 оноо
  • Дагалдан хичээл- 440 оноо

Механикийн ба электроникийн онолын үндсэн мэдлэг эзэмшиж, автомат хяналт удирдлагын систем бүхий машин, механизм, тоног төхөөрөмжийн ажиллагаа, бүтцийг нарийн мэддэг, тэдгээрийн оношлол, засвар үйлчилгээ ба тохируулгыг гардан гүйцэтгэх салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвар эзэмшинэ.

Хөтөлбөрийн давуу тал:

  • CDIO арга зүй буюу үр дүнд суурилсан боловсролын хэлбэрийг сургалтын үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн.
  • Оюутнууддаа CDIO ур чадваруудыг олгодог. Өөрөөр хэлбэл “гараар нь”, “бодитоор нь” хийлгэж төслийн ажлыг гүйцэтгүүлдэг.
  • Механик, электроник, програмчлал, автомат удирдлагын болон инженерийн зохион бүтээлт төсөл, тооцооны CAD/CAE системийн иж бүрэн мэдлэг олгодог.
  • Автомат машин, тоног төхөөрөмжтэй холбоотойгоор үйлдвэрт үүсээд байгаа инженерийн практик асуудлыг шийдэх чадвар олгодог.
  • Онолын мэдлэгээ хэрхэн хэрэглэх аргад төслийн хичээлээрээ суралцдаг.
  • Сургалтын хөтөлбөр дэх зохион бүтээх хичээлийн эзлэх хувь их.
  • Сургалтын тоног төхөөрөмж, лабораторийн орчин нөхцөл сайтай.
  • Магадлан итгэмжлэгдсэн.

Төгсөгчдийн ажлын байр:

  • Уул уурхайн машин механизмын инженер
  • Авто машины засвар, үйлчилгээний газарт инженер
  • Үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн инженер
  • Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер
  • Робот техникийн салбарт инженерээр тус тус ажиллах боломжтой.

БУСАД ЦЭСҮҮД
Авто инженерчлэл хөтөлбөр Нисэх техникийн механик хөтөлбөр Логистик менежмент хөтөлбөр Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөр Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөр Механик инженерчлэл хөтөлбөр Металл судлал, технологи хөтөлбөр Металлурги, металын технологи хөтөлбөр Машин үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй хөтөлбөр Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл хөтөлбөр Авионик хөтөлбөр Машины электрон систем хөтөлбөр Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөр Барилга замын машин төхөөрөмж хөтөлбөр Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сөүлийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сүн Чон Хян Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Ханбатын Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр