Машины электрон систем хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: Машины электрон систем (Бакалавр)                                  

Хөтөлбөрийн индекс: 071603

ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг -Математик, Физик

Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл

Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-480 оноо
  • Дагалдан хичээл- 450 оноо

Машины электрон систем мэргэжлээр төгсөгч нь 

  • Автомат хяналт-удирдлагын систем бүхий хөдөлгөөнт машин механизм, төхөөрөмжийн оношлол, засвар үйлчилгээ, тохируулгыг гүйцэтгэх
  • Цахилгаан, хийн, шингэний тоног төхөөрөмжийн дан болон нэгдсэн удирдлагатай автомат системийг хөгжүүлэх
  • Орчин үеийн програмчлал, загварчлал, хиймэл оюун ухаан, үүлэн технологи, робот системийн удирдлага зэргийг ашиглан асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмшиж төгсөнө.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Орчин үеийн хөдөлгөөнт болон суурин электрон удирдлагатай машин механизм дээр ажиллах, оношлох, засвар хийх, зохион бүтээх чадвар эзэмшинэ.
  • Бүхий л салбарт ажиллах бололцоотой ба салбар хооронд хөрвөх боломжтой.
  • Инновац,  аж үйлдвэрийн IV хувьсгал, хиймэл оюун, блокчейн зэрэг шинэ технологийн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтад уг мэргэжилтний ажиллах хүч их шаардлагатай.
  • Гадаад улсад мэргэжлээрээ суралцах, ажиллах бүрэн боломжтой.
  • Цалинтай дадлага, ажлын байр хангалттай
  • Цахилгаан автомашин зэрэг шинэ технологи-зах зээлд хувиараа хөдөлмөр эрхлэх боломжтой.
  • CDIO сургалтын аргазүйг 2014 оноос нэвтрүүлж ирсэн ШУТИС-ийн анхны 3 хөтөлбөрийн нэг учир сургалтын чанар, стандартын шаардлагыг хангаж Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр юм. 

Төгсөгчдийн ажлын байр:

  • Үйлдвэр, уул уурхайн аж ахуйн нэгж, байгууллагын засвар үйлчилгээ, үйлдвэрлэл хариуцсан захирал
  • Менежер, ерөнхий инженер, электрон тоног төхөөрөмжийн инженер
  • Үйлдвэрийн инженер, автоматжуулалтын ба мехатроникийн инженер
  • Алсын удирдлагатай төхөөрөмжийн инженер
  • Мехатроник мэдээлэл технологийн инженер
  • Автомашины электроникийн инженер, автомашины цахилгааны  инженер-засварчин
  • Засварын хэлтсийн дарга, засварын инженер, механик инженер
  • Мэдээлэл технологийн инженер, цахим шилжилтийн инженер
  • Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер
  • Робот техникийн салбарт инженерээр тус тус ажиллах боломжтой.

 

MENU