Механик инженерчлэл- /БНСУ-ын Сүн Чон Хян Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: Механик инженерчлэл -   /БНСУ-ын Сүн Чон Хян Их Сургуультай 2+2 хамтарсан/ (Бакалвар)
Хөтөлбөрийн индекс: 071501 
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: 
Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-480 оноо
  • Дагалдан хичээл- 440 оноо

Механик инженерчлэл мэргэжил нь математик, механик, физик, материал судлалын үндсэн ойлголт, зарчим онолын мэдлэг дээр суурилан инженерийн шийдэл шаардсан орчин үеийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, автоматжуулалт, загварчлал, инженерийн тооцооллын програм хангамжуудыг ашиглах, хөгжүүлэх талаар судлан мэргэшиж механик системийн зохион бүтээлт–үйлдвэрлэл–инноваци хийх шийдлийг гаргах чадвартай бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Ажлын байрны эрэлт ихтэй
  • Хөрвөх чадвартай
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • 2+2 хамтарсан хөтөлбөрт элссэн оюутан нь МехТС-д эхний 2 жилийн сургалтыг амжилттай дүүргэж голч дүн (GPA-2.5), хэлний шаардлагыг (TOPIK-3) хангаж буй тохиолдолд БНСУ-ын Сүн Чон Хян их сургуулийн тэтгэлэгээр дэвшин суралцах боломжтой бөгөөд хоёр улсын дээрх их сургуулийн бакалаврын зэргийн диплом олгогдоно
  • Мөн төгсөгчдийг сургууль, тэнхимийн гадаад хамтын ажиллагаа, профессорын судалгааны төслийн хүрээнд Япон, БНСУ, Тайваны Их, дээд сургуулиудад ахисан түвшний сургалт-судалгааны чиглэлд (биомеханик, механик инженер) сургах боломжтой.

Төгсөгчдийн ажлын байр: Аж үйлдвэрийн өргөн салбарт механик инженерээр ажиллахаас гадна үйлдвэрлэлийн зураг төсөл, автоматжуулалтын салбар нэгжид төслийн, загварчлал, инженерийн тооцоолол гүйцэтгэх зохион бүтээгч инженерээр ажиллана.Монгол улс болон БНСУ-ын үйлдвэр аж ахуй нэгж, боловсролын (магистр зэрэгтэй төгсөгч) байгууллага, гадаадын их дээд сургуульд ажиллах боломжтой.

БУСАД ЦЭСҮҮД
Авто инженерчлэл хөтөлбөр Нисэх техникийн механик хөтөлбөр Логистик менежмент хөтөлбөр Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөр Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөр Механик инженерчлэл хөтөлбөр Металл судлал, технологи хөтөлбөр Металлурги, металын технологи хөтөлбөр Машин үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй хөтөлбөр Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл хөтөлбөр Авионик хөтөлбөр Машины электрон систем хөтөлбөр Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөр Барилга замын машин төхөөрөмж хөтөлбөр Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сөүлийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сүн Чон Хян Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Ханбатын Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр