МАНАЙ ОЮУТНУУДЫН АМЖИЛТААС
МЕТАЛ СУДЛАЛЫН ОЛИМПИАД |
Метал судлалын олимпиадад манай оюутнууд 2011 онд багаараа 2-р байр, хувийн амжилтаар 2-р байр, 2012 онд багаараа 3-р байр, хувийн амжилтаар 1, 2-р болон тусгай байр, 2013 онд багаараа 3-р байр, хувийн амжилтаар 3-р байр, 2016 онд хувийн амжилтаар 1-р байр тус тус эзэлсэн амжилт гаргаад байна. |
CAD/CAM-ЫН ОЛИМПИАД |
CAD/CAM-ын улсын олимпиадад 2012 онд ганцаарчилсан дүнгээр 2-р байр, багийн дүнгээр 1-р байр, 2013 онд ганцаарчилсан дүнгээр 1, 2, 3-р байр, багийн дүнгээр 3-р байр, 2017 онд ганцаарчилсан дүнгээр 1, 2, 3-р байр, багийн дүнгээр 1-р байр тус тус эзэлж ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагддаг "Зураг төслийн автоматжуулсан систем"-ийн олон улсын олимпиадад 2013 оноос хойш тасралтгүй амжилттай оролцож 2016 онд 4-р байр эзэлсэн. |
ШУТИС-ИЙН УРЛАГИЙН НААДАМ |
Жил бүр зохион байгуулагддаг ШУТИС-ийн урлагийн наадамд манай авъяаслаг оюутнуудын баг тогтмол өндөр амжилт гаргадаг баг 2006, 2007, 2008, 2015 онуудад аваргаар шалгарсан. |
ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ |
МҮОНТ-ийн Залуу зохион бүтээгч тэмцээнд манай оюутнуудын бүтээл 2011 онд III байр, 2012 онд Содон шийдэлтэй бүтээл, 2015 онд II байр, 2016 онд I байр тус тус эзэлсэн. |
GREEN CAR |
Монгол улсаа төлөөлөн ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн багш, оюутнууд өөрсдийн зохион бүтээсэн бүрэн цахилгаан автомашинаараа БНСУ-д зохион байгуулагдсан “INTERNATIONAL STUDENT CAR COMPETITION” тэмцээнд бүрэн цахилгаан автомашины төрөлд оролцдог ба тэмцээнийг 3 хэсэгт хуваан зохион байгуулдаг.
1. 2018 он Монгол-Оросын санаачилга 2018 үзэсгэлэнд шилдэг бүтээл 2. 2018 он – International Student Car Competition 2018 -д ХҮРЭЛ МЕДАЛЬ 3. 2015 он – International Student Car Competition 2015 -д ТУСГАЙ БАЙР |
ТЕХНИКИЙН МЕХАНИКИЙН ОЛИМПИАД |
Техникийн механикийн тэнхимээс зохион байгуулдаг олимпиадуудад Механик, тээврийн сургуулийн үе үеийн оюутнууд оролцож 2011 онд Материалын эсэргүүцлийн улсын 4-р олимпиадад багаараа II байр, хувийн амжилтаар III байр, Машины эд ангийн улсын 4-р олимпиадад багаараа I байр, хувийн амжилтаар III байр, 2013 онд Машины эд ангийн улсын 5-р олимпиадад багаараа I байр, хувийн амжилтаар III байр, 2015 онд Материалын эсэргүүцлийн 6-р олимпиадад багаараа I байр, хувийн амжилтаар III байр, 2015 онд Машины эд ангийн улсын 5-р олимпиадад багаараа I байр, хувийн амжилтаар I байр, 2016 онд Машин механизмын онолын 4-р олимпиадад багаараа I байр, "Монгол Инженер 2017" нэгдсэн арга хэмжээнд багаараа III байр, хувийн амжилтаар II байр тус тус эзэлж амжилт гаргав. |