Машин үйлдвэрлэлийн салбар

Тус салбар нь  “Металлурги, металлын технологи” мэргэжлээр бакалавр, магистр, докторын,  “Машин үйлдвэрлэлийн технологи”  мэргэжлээр бакалавр, магистрийн,  “Гагнуурын технологи”, “Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи” мэргэжлүүдээр бакалаврын зэрэг олгох сургалтыг явуулдаг.

Мэргэжил, хөтөлбөр

МАШИН ҮЙЛВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ МЭРГЭЖИЛ

Суралцагч оюутнууд инженерийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг үзэж металлын ангилал, бүтэц, шинж чанар, туршилт, тооцооны үндэс, стандартчиллын тухай үндсэн ойлголт, металл боловсруулах технологийн үндэс, эд анги үйлдвэрлэх технологийн процесс, зоролтын онол, металл зорох багаж, хэрэгсэл, суурь машины ажиллах зарчим, механик боловсруулалтын нарийвчлал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, боловсруулалтын дараах гадаргууны чанар, машин ба эд ангийн ашиглалтын нөхцөл, ажиллах чадвар, найдварт ажиллагааны онол, элэгдлийн онолын үндэс, сэргээн засварлах арга, тоон удирдлагатай машинаар металл боловсруулах, CAD, CAM, CAE систем, загварчлал (симуляци) хийх, салбарын бизнес, менежмент, удирдлага, зохион байгуулалтын үндсийг судлах болно.

 

МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЫН ТЕХНОЛОГИ ХӨТӨЛБӨР

Тус хөтөлбөр нь  манай улсад анх удаа орж ирж байгаа япон, герман, америкийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдөөр лаборатори баазаа шинэчилж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвар бүхий эрдэмтэн багш нартайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж олон улсын жишигт нийцсэн боловсролыг олгож байна. Хөтөлбөрөөр төгсөгчид нь металл болон металл бус материалуудыг боловсруулах, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг  ашиглах, металл болон хайлш бүтээгдэхүүнд дотоод бүтэц, физик, хими, механик шинж чанарын эвдэх болон үл эвдэх иж бүрэн шинжилгээ хийх, илчийн боловсруулалт, цутгуур, даралтын боловсруулалт хийх, үйлдвэрлэлийн бизнес төсөл зохиох, удирдан зохион байгуулах, судалгааны ажил хийх мэдлэг, ур чадвар эзэмшиж, техникийн бүхий л салбар болох металл боловсруулах үйлдвэрүүд, нисэх онгоцны үйлдвэрлэл, автомашины инженерчлэл, батлан хамгаалах, эрчим хүч, зам барилга байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхай зэрэг олон чиглэлээр инженер, эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллахаас гадна гадаадад үргэлжлүүлэн суралцах өргөн боломжтой байдаг. Эдгээрээс томоохон үйлдвэрүүдийг дурдвал  дотоодод Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Бэрэн групп,  Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, Шарын голын нүүрсний уурхай, Ора металл, Шинжидай металл зэрэг цутгуурын үйлдвэрүүд, Хасу Мегаватт, Лайнюкс зэрэг инженерчлэлийн үйлдвэрүүдэд инженерээр ажиллаж байна.  Мөн гадаадад япон солонгост мэргэжлээрээ ажилладаг

 

ГАГНУУРЫН ТЕХНОЛОГИ

Аливаа машин, төхөөрөмж, барилга байгууламж, бүтээн байгуулалтыг хийхэд эд ангиуд болон угсаргааны нэгжийг хооронд нь найдвартай холбох шаардлага зайлшгүй тулгардаг. Иймд материалын химийн найрлага, бүтэц, шинж чанар дээр суурилан салахгүйгээр холбох арга технологийг эзэмших, холбоосын чанарын баталгаажуулалтыг хангах болон гагнуурын үйлдвэрлэлийн процессийг төслөх, удирдах мэдлэг ур чадварыг Гагнуурын технологи мэргэжлээр олгож байна. Энэ мэргэжлээр төгсөгчид нь улс орны томоохон бүтээн байгуулалт, мега төслүүд, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Дулааны цахилгаан станцууд болон Барилга, Металл хийцийн үйлдвэрүүдэд технологийн инженерээр, Их дээд сургууль, Коллеж, Мэргэжлийн боловсролын байгууллагад багш, судлаач, шинжээчээр ажиллана.

 

СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ТЕХНОЛОГИ 

 

 

Соёлын өвийн хадгалалт ҳамгаалалтын технологи гэдэг нь хүн төрөлхтний түүхийн өнгөрсөн болон ирээдүйг холбож байдаг соёлын үнэт өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах арга ухааны цогц мэдлэг юм. Соёлын үнэт өв, дурсгал нь байгаль орчны өөрчлөлт, хүмүүсийн болгоомжгүй үйлдэл зэрэг янз бүрийн нөлөөнөөс болж хуучирч, элэгдэж, гэмтэж байдаг. Тэдгээрийг хадгалж хамгаалахад байгаль, соёл урлаг, түүх, археологи, нийгэм хүмүүнлэг, техникийн шинжлэх ухааны өргөн мэдлэгийг шаарддаг билээ. 

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн "Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологи" хөтөлбөрийн гол зорилго нь соёлын өвийг системтэй мэдлэгээр шинжлэн судалж хадгалж хамгаалах, насжилтыг нь уртасгах, сэргээн засварлах чадвар бүхий мэргэжилтнийг бэлтгэн гаргахад оршино. Энэ хөтөлбөрөөр суралцагч нь соёлын өвийн үнэ цэнийг тодорхойлох, төрөл бүрийн материалыг судлан түүнд тохирох хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын дэвшилтэт арга болон дижитал технологийг эзэмшинэ. 

Тус хөтөлбөр үндсэн ба 3+1 хамтарсан гэх 2 хэлбэрээр элсэлт авах ба 4 жил эх орондоо суралцахын тулд үндсэн хөтөлбөрөөр, 3 жил эх орондоо 1жил Солонгост суралцан хос дипломтой төгсөх бол 3+1 хамтарсан хөтөлбөрөөр элсэн суралцах боломжийг тус тус олгодог Засгийн газраас тогтоосон эрэлттэй мэргэжил юм.

Төгсөгчид нь Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Шинжлэх ухааны академи, Соёл урлагийн газрууд, Архив, Их дээд сургуулиуд, Үндэсний болон Орон нутгийг судлах музейнүүдэд ажиллах боломжтой.

Мэргэжилтний ур чадварыг олон улсын жишигт хүргэх зорилгоор БНСУ-ын Гунжүгийн Үндэсний их сургуультай хамтран 3+1 хөтөлбөрийг нээн элсэлт авч эхлэлээ.

 

СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Шинэ материалын судалгаа
  • Материал боловсруулах дэвшилтэд технологийн судалгаа
  • Материалын гадаргуугийн боловсруулалтын судалгаа
  • Соёлын өвийн материал судлал, хадгалалт хамгаалалт

ЛАБОРАТОРИУД

  • Цутгуур, илчийн боловсруулалтын лаборатори
  • Шинэ материал, дэвшилтэт технологийн лаборатори
  • Хэвний материалын лаборатори
  • Химийн лаборатори
  • Механик туршилтын лаборатори
  • Металл судлалын лаборатори
  • CAD/CAM-ын лаборатори
  • Механик боловсруулалтын лаборатори
  • Ширээлт, гагнуурын лаборатори
  • Хэмжил зүйн лаборатори
  • Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын лаборатори
  • Дижитал технологийн лаборатори

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Салбарын эрхлэгч
       Г. Оюунбат Доктор Ph.D

Профессор
       М. Дэлгэрмаа Доктор Ph.D, дэд профессор 

Дэд профессор
       О. Галаа  Доктор Ph.D, дэд профессор

 

Ахлах багш

  • Л. Тэлмэнбаяр Доктор Ph.D, дэд профессор
  • Б. Жавхлан Доктор Ph.D
  • Л. Оросоо Доктор Ph.D
  • Ц. Мөнхтуяа Доктор Ph.D, дэд профессор
  • Ц. Оюунцэцэг Магистр

Багш

  • З. Баатар Магистр 
  • Х. Гэрэлмаа Магистр
  • С. Батбаатар Магистр 

Сургалтын мастер

  • Ц. Дэмбэрэл Магистр 
  • Б. Бат-Эрдэнэ Магистр
  • Э.Түвшинцэнд Магистр

 

MENU