Хөтөлбөрийн нэр: МЕТАЛЛ СУДЛАЛ, ТЕХНОЛОГИ
Хөтөлбөрийн индекс: 071510
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээл: Англи хэл, Нийгэм судлал
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-480 оноо
- Дагалдан хичээл- 440 оноо
Тус хөтөлбөрөөр төгсөгчид нь металл болон металл бус материалуудыг боловсруулах, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглах, металл болон хайлш бүтээгдэхүүнд дотоод бүтэц, физик, хими, механик шинж чанарын эвдэх болон үл эвдэх иж бүрэн шинжилгээ хийх, илчийн боловсруулалт, цутгуур, даралтын боловсруулалт хийх, үйлдвэрлэлийн бизнес төсөл зохиох, удирдан зохион байгуулах, судалгааны ажил хийх мэдлэг, ур чадвар эзэмшинэ.
Хөтөлбөрийн давуу тал:
- Япон, герман, америкийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдөөр лаборатори баазаа шинэчилсэн
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвар бүхий эрдэмтэн багш нартай
- Япон болон Солонгос улсад магистр, докторын сургалтанд үргэлжлүүлэн суралцах боломжтой
- Гадаадад мэргэжлээрээ ажиллах боломжтой
- Сургалтын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломжтой
Төгсөгчдийн ажлын байр: Хөтөлбөрөөр төгсөгчид нь металл боловсруулах үйлдвэрүүд, нисэх онгоцны үйлдвэрлэл, автомашины инженерчлэл, батлан хамгаалах, эрчим хүч, зам барилга байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхай зэрэг салбаруудад инженер, эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллах боломжтой.