Хөтөлбөрийн нэр: МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЛЫН ТЕХНОЛОГИ / Гагнуурын технологи /
Мэргэжлийн нэр: ГАГНУУРЫН ТЕХНОЛОГИ
Хөтөлбөрийн индекс: 071502
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээл: Англи хэл, Нийгэм судлал
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-480 оноо
- Дагалдан хичээл- 450 оноо
Энэ мэргэжил нь МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЛЫН ТЕХНОЛОГИ нэрээр элсэлт авна.
Тус мэргэжлээр төгсөгч нь гагнах материалын бүтэц, шинж чанар, холбох аргууд, хийцийн технологийг бүрэн эзэмшиж, гагнуурын үйлдвэрлэлийг удирдах, гагнуурчдыг сургах, шалгах мэдлэг, чадвар бүхий олон улсын сертификаттай инженер болно.
Хөтөлбөрийн давуу тал: Энэхүү мэргэжил нь Монгол Улсын Засгийн газраас батласан Тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад багтдаг учир элсэгч оюутнуудад ажлын байр баталгаатай, Боловсролын зээлийн сангаас ямар нэгэн болзол, нөхцөлгүйгээр сургалтын төлбөрийн хүүгүй зээл авах боломж бүрдсэн. Мөн материалын бүтэц, шинж чанарыг тодорхойлох, тэдгээрийг холбох орчин үеийн арга технологийг онол, практикийн өндөр түвшинд эзэмшиж, гагнуурчдыг үндэсний болон олон улсын түвшинд сургах, шалгах эрхтэй, гагнуурын үйлдвэрлэлийн процесс, төслийг удирдах ур чадваруудыг олгодог тул өргөн хүрээнд хөрвөж ажиллах боломжтой байдаг.
Төгсөгчдийн ажлын байр: Хөтөлбөрөөр төгсөгчид нь улс орны том том бүтээн байгуулалтад оролцож буй металл хийцийн болон боловсруулалтын үйлдвэрүүд, нисэх онгоц, автомашин, эрчим хүч, барилга байгууламж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхайн машин, төхөөрөмжийн засвар-угсралтын ажил, төсөлд ажиллах олон улсын болон үндэсний хэмжээнд гагнуурын сургагч багш, экспертээр ажиллах боломжтой.