ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн дэргэдэх Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт сургалт судалгааны төв Чингис хаан Үндэсний музей болон БНСУ-ын Гунжүгийн Үндэсний Их Сургуулийн хамтран зохион байгуулсан соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалт нь 2024 оны 8-р сарын 13-16-ний өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейн 7-р давхрын сургалтын танхимд зохион байгуулагдсан бөгөөд хөдөө орон нутгийн 22, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 11 музейн сан хөмрөг, үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалт, хамгаалалт хариуцсан 90 мэргэжилтнүүд соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, дижитал баримтжуулалт, сэргээн засварлалт зэрэг сэдвээр сургалтад хамрагдлаа.
Сургалтын сэдвийн тойм:
Сургалт нь соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлж, дижитал технологийн хэрэглээг өргөжүүлэхэд чиглэсэн юм.
Механик, Тээврийн Сургууль МҮХАҮТ-тай хамтран ажиллана
“ТОЁОТА-Техникийн Сургалтын Хөтөлбөр”-ийн батламж гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө
МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДЫН УЛАМЖЛАЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.
“БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
БНСУ-ын Инчеоны Үндэсний их сургуультай хамтран ажиллах Стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа.