"Монголын инновацын 7 хоног-23" арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн нийт баклаврын оюутнуудын дунд зохион байгуулагдаж байгаа "MUST Start-Up" гарааны бизнесийн санаачлага шалгаруулах уралдааны бүртгэл 4 сарын 18-нд хаагдана.
mes

Тус уралдаан нь Старт-Ап аргачлалаар буюу дараахи үе шатуудаар зохион байгуулагдана. Тэмцээний гол зорилго нь цаашид хөгжүүлж болохуйц, зах зээлд гаргах боломжтой инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг нээж илрүүлэх юм.

Уралдааны бүртгэл (Registration) - 4 сарын 18 -ны өдөр хүртэл

(Бүртгэлийн холбоос: https://bit.ly/3LTV3re)

Эхний шатны шалгаруулалт (First screen) - 4 сарын 20

Энтрепренершип сургалт (Mentor day) - 4 сарын 20-ноос 5 сарын 2

Эцсийн шатны шалгаруулалт (Demo day) - 5 сарын 3