Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн оюутан залуустай уулзах “Бид ирээдүйн эзэд” өдөрлөгт оролцохыг урьж байна
ganbii

Тус үйл ажиллагаанд оролцсоноор оюутан та:

  • Цагдаагийн хамгаалалттай 45 хүний суудалтай тусгай 7 автобус үнэгүй үйлчилнэ. Автобус 2019 оны 09 сарын 20-ны 11:50 цагт МехТС-ийн гаднаас хөдөлнө.
  • Нээлтийн ажиллагааны өмнө хөнгөн зууштай
  • Оролцогч оюутан бүрт Үлэг гүрвэлийн музей, Монголын үндэсний музей, Улаанбаатар хотын түүхийн музей, Богд хааны ордон музей зэрэг музейнүүдээс сонголтоор 1 музейг үзэх билет үнэгүй дагалдана.
  • Сүхбаатарын талбайд Ерөнхий сайдтай хамт фото зураг татуулна.
Хөтөлбөрийн хугацаа Хөтөлбөрийн нэр Хөтөлбөрийн агуулга
11:50-12:30   Оюутнуудыг сургуулиас автобусаар "Корпорейт" зочид буудлын "Конвейшн центр"-т хүргэнэ.
12:30-13:00 Хүлээн авалт Хөнгөн зууш
13:20-13:25 Нээлт Нээлтийн үйл ажиллагаа

13:30-13:50

Үндсэн илтгэл

Илтгэлийн нэр: "Unlock mindset"

Илтгэгч: Unlock podcast-ийг хамтран бүтээгч Харвардын Бизнесийн сургуулийг төгсөгч О.Батнайрамдал

13:50-14:00 Оюутны мэндчилгээ ХААИС-ийн цэнгээнт бүжгийн "ХАТАН ТУУЛ" хамтлаг
14:00-14:15 Ерөнхий сайдын мэндчилгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өдөрлөгт оролцож буй оюутнуудад хандаж үг хэлнэ
14:20-14:45 Үндсэн илтгэл

Илтгэлийн нэр: Англи хэлийг яагаад сурах ёстой вэ?

Илтгэгч: FARO сургалтын төвийн академик захирал Э.Дөлгөөн

14:50-15:15 Үндсэн илтгэл

Илтгэлийн нэр: Хувь хүний хөгжил яагаад чухал вэ?

Илтгэгч: УИХ-ын Тамгын газрын референт Д.Золбоо

15:15-15:20 Хаалт Төрийн дуулал эгшиглэнэ.
16:00-16:40 Дурсгалын зураг Үйл ажиллагаанд оролцогчид Сүхбаатарын талбайд дурсгалын зураг татуулна
17:00-18:00 Оюутнуудыг сургуульд хүргэж өгнө