Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын чиглэлээр Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбар зохион байгуулна.
Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын чиглэлээр сургалтанд хамрагдах хүсэлтэй мэргэжилтнүүд 2019 оны 01 дугаар сарын 16-аас 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд 09-18 цагийн хооронд ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 204 тоотод буюу deegii_m@must.edu.mn; g_enkhtuul@must.edu.mn хаягаар бүртгүүлнэ үү.
Тавигдах шаардлага: Зэрэг горилогч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
Элсэгчид мэргэжлийн ерөнхий мэдлэгийн шалгалт өгнө.
Бүрдүүлэх материал: Доорхи материалыг 2 хувь бүрдүүлж ирнэ.
Тавигдах шаардлага хангасан ба ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн хүмүүс сургалтын төлбөр 800000 төгрөгийг ШУТИС-ийн МехТС-ийн (Улаанбаатар банкны 2611184514) тоот дансанд тушаах.
Төгсөлт: Төгсөгч нь онолын мэдлэгийн шалгалт өгөхөөс гадна, төгсөлтийн ажил хийж, илтгэл тавьж хамгаална. Амжилттай төгсөгчдөд мэргэшсэн инженерийн батламж, энгэрийн тэмдэг, тамга гардуулна.
Нэмэлт мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу. 99089277, 89017727
ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн
Машин үйлдвэрлэлийн салбар
Монголын Алт" (МАК) ХХК 1300 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа
МИРАПРО компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Доктор Авто Сүлжээ ХХК-д Механик зөвлөхийн ажилд урьж байна
Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.