Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнгүүдийг Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтанд урьж байна.
ganbii

Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын чиглэлээр Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбар зохион байгуулна.

Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын чиглэлээр сургалтанд хамрагдах хүсэлтэй мэргэжилтнүүд 2019 оны 01 дугаар сарын 16-аас 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд 09-18 цагийн хооронд ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 204 тоотод буюу deegii_m@must.edu.mn; g_enkhtuul@must.edu.mn хаягаар бүртгүүлнэ үү.

Тавигдах шаардлага: Зэрэг горилогч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан

Элсэгчид мэргэжлийн ерөнхий мэдлэгийн шалгалт өгнө.

Бүрдүүлэх материал: Доорхи материалыг 2 хувь бүрдүүлж ирнэ.

  1. Зэрэг горилохыг хүссэн өргөдөл (маягтын дагуу)
  2. Ажил байдлын тодорхойлолт (байгууллагын)
  3. 3*4 хэмжээтэй 2 хувь зураг
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  5. Дипломын хуулбар, эх хувийг хамт авчрах
  6. Бүтээлийн тайлан, жагсаалт (баталгаажуулсан)
  7. Мэргэжил дээшлүүлсэн талаархи үнэмлэх, гэрчилгээний хуулбар

Тавигдах шаардлага хангасан ба ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн хүмүүс сургалтын төлбөр 800000 төгрөгийг ШУТИС-ийн МехТС-ийн (Улаанбаатар банкны 2611184514) тоот дансанд тушаах.

Төгсөлт: Төгсөгч нь онолын мэдлэгийн шалгалт өгөхөөс гадна, төгсөлтийн ажил хийж, илтгэл тавьж хамгаална. Амжилттай төгсөгчдөд мэргэшсэн инженерийн батламж, энгэрийн тэмдэг, тамга гардуулна.

 

Нэмэлт мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу. 99089277, 89017727

ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн

Машин үйлдвэрлэлийн салбар