ШУТИС-МехТС-ИЙН 55 ЖИЛИЙН ОЙН ЛОГО ЗОХИОХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ganbii
Хаана: МехТС-ийн Эрдмийн Зөвлөлийн өрөөнд
Хугацаа: 2017 оны 01 сарын 10-нд 10.00 цагт
Оролцогчид: ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль болон бусад инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын бакалавр, магистр оюутнууд
Уралдааны зорилго: Их дээд сургуулиудын менежмент, техник, технологи мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.
Лого зохиох уралдааны шалгаруулах журам
- Салбар бүр бакалавр, магистрант оюутны хийсэн лого болон түүнээс шалгарсан 3 бүтээлийг оролцуулна. Энэ нь 1-р шатны шалгаруулалт болно.
- Салбар бүрээс шалгарсан бакалавр, магистр оюутнууд 2017.01.05-ны дотор, Механик, Мехатроникийн салбарт бүртгүүлнэ.
- Сүүлийн шалгаруулалт 2017-01-10-нд МехТС-ийн Эрдмийн Зөвлөлийн өрөөнд болно.
Лого зохиох уралдааны шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд
- Шинэлэг санаа, шийдэл
- Механик, Тээврийн сургууль болон ШУТИС-ийн онцлог тусгагдсан байх
- Лого зохиоход баримталдаг шалгуур үзүүлэлтүүдийг шингээсэн байх
Шагнал урамшуулал
Уралдааны 2-р шатанд оюутнуудыг нийт оноогоор нь байр эзлүүлж шагнаж урамшуулна. Эхний байранд орсон 1 оюутныг Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал /100.000/
Лого хүлээн авах хаяг: davaanyam.j@must.edu.mn