Хөтөлбөрийн нэр: Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт (Бакалавр)
Хөтөлбөрийн индекс: 071506
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-480 оноо
- Дагалдан хичээл- 450 оноо
Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөр нь Барилга замын машин, төхөөрөмжийн тэнхимд 1980 оноос эхлэн БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ХИЙЦ, ЭДЛЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ машин болон тоног төхөөрөмжүүдийг Зохион бүтээх, Зөв зохистой ашиглах, Үйлдвэрлэлийн төлөвлөлтийг зохион байгуулах чиглэлээр МЕХАНИК ИНЖЕНЕР бэлддэг.
Хөтөлбөрийн давуу тал:
- Монгол улсдаа анхдагч мэргэжил
- Зөвхөн манай сургуульд хэрэгждэг
- Аж үйлдвэрлэлийн бүхий л салбарт ажиллах боломжтой
- Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
- Гадаадад дадлага хийх боломжтой
- Төгсгөгчид ажлын байраар 100 хувь хангагддаг
Төгсөгчдийн ажлын байр: Манай төгсөгчид нь бүхий л барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт, мөн салбар яамуудаар яамны мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын байцаагч, ерөнхий инженер, ахлах инженер, ахлах инженер, зохион бүтээлтийн инженер, төслийн инженер, засварын механик, механик инженер, ахлах механик инженер, судалгаа хөгжүүлэлтийн инженер, үйлдвэрлэлийн инженер, чанарын инженер зэрэг салбаруудад ажиллах боломжтой.