Хөтөлбөрийн нэр: Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл (Бакалавр)
Хөтөлбөрийн индекс: 071603
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Фикик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-480 оноо
- Дагалдан хичээл- 450 оноо
Тус хөтөлбөрөөр суралцсан оюутнууд нь хөдөлгүүр, түүний агрегат, системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, механик системийн оношлол, тохиргоо хийх, электроникийн мэдлэг, ур чадвартай, инженерийн програм хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвартай, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг, ирээдүйд авто тээврийн болон энерги хувригуурын салбарын тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” мэргэжилтэн болж төгсөх юм.
Хөтөлбөрийн давуу тал:
- Хос мэргэжлээр төгсөх боломжтой
- Хөрвөх чадвартай
- Олон улсад мэргэжлээрээ ажиллах боломжтой /одоогоор тус мэргэжлээр төгссөн 50 гаруй мэргэжилтэн Тоёота, Митсубиши, Ниссан зэрэг автомашины үйлдвэрт ажиллаж байна/
- Ажлын байрны эрэлт өндөр
Төгсөгчдийн ажлын байр: Тус мэргэжлээр төгсөн гарсан мэргэжилтэн нь Авто тээврийн байгууллага, Авто үйлчилгээний байгууллага, Авто засвар, оношилгооны төвүүд, Уул уурхайн байгууллага, Автомашины даатгал, үнэлгээний газар, Батлан хамгаалах салбарын байгууллага, Төмөр замын байгууллагын хөдөлгүүрийн үйлчилгээ, засвар, оношилгоо, зохион бүтээх, төрөл бүрийн худалдаа, борлуулалт, төлөвлөлт хариуцсан инженер, техникийн ажилтнаар ажиллахаас гадна төрийн захиргаа болон үйлчилгээний байгууллагуудад салбарын бодлого, хяналт, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллах боломжтой.