Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй (Бакалавр)
Хөтөлбөрийн индекс: 104101
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: 
Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-480 оноо
  • Дагалдан хичээл- 440 оноо

Тус хөтөлбөрөөр суралцсанаар төмөр замын зүтгүүр, зүтгүүрийн аж ахуйг зохион байгуулах, төслөх, ашиглалтын аюулгүй байдлыг хангах, засвар үйлчилгээ, инженерийн тооцоо хийх зэрэг үндсэн мэдлэг, чадвартай мэргэжилтэн болж төгсөнө. Түүнчлэн аливаа тоног төхөөрөмж, механизмын хийц загварыг өөрчлөн сайжруулах, инноваци-шинэ санаа боловсруулах, инженерийн орчин үеийн CAD/CAM болон бусад програмыг эзэмшиж, дизель хөдөлгүүрийн талаар бүрэн хэмжээний ойлголт авч, судалгаа-эрдэм шинжилгээний ажил хийх ур чадвар эзэмшинэ.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Ажлын байрны эрэлт хэрэгцээ ихтэй
  • Машин механизмын онол, материалын эсэргүүцэл, зураг төслийн автоматжуулалт, дотоод шаталтын хөдөлгүүр зэрэг инженерийн судлагдахууныг түлхүү эзэмшдэг
  • Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, механик инженер зэрэг олон чиглэлээр хөрвөх боломжтой
  • Сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний хангамж сайтай

Төгсөгчдийн ажлын байр:

  • Монголын төмөр зам ТӨХК
  • Тавантолгой төмөр зам ХХК
  • Зүүнбаян төмөр зам ХХК
  • Улаанбаатар төмөр зам ХНН
  • Болдтөмөр Ерөө гол ХХК зэрэг төмөр замын байгууллагуудад ерөнхий инженер, өртөөний дарга, илчит тэрэгний машинч, зүтгүүрийн ашиглалт хариуцсан инженер, илчит тэрэгний дизель хөдөлгүүрийн засварчин зэрэг албан тушаалд ажиллана. 
БУСАД ЦЭСҮҮД
Авто инженерчлэл хөтөлбөр Нисэх техникийн механик хөтөлбөр Логистик менежмент хөтөлбөр Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөр Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөр Механик инженерчлэл хөтөлбөр Металл судлал, технологи хөтөлбөр Металлурги, металын технологи хөтөлбөр Машин үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй хөтөлбөр Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл хөтөлбөр Авионик хөтөлбөр Машины электрон систем хөтөлбөр Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөр Барилга замын машин төхөөрөмж хөтөлбөр Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сөүлийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сүн Чон Хян Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Ханбатын Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр