Хөтөлбөрийн нэр: МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ
Хөтөлбөрийн индекс: 071507
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-480 оноо
- Дагалдан хичээл- 450 оноо
МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ хөтөлбөрөөр төгсөгч нь CAD/CAM/CAE системийн талаар өргөн мэдлэгтэй хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, засварын газруудад эд анги, машин механизмын зураг төсөл боловсруулах, зохион бүтээх, үйлдвэрлэх, тоног төхөөрөмжийг ашиглах, засварлах, үйлдвэрлэлийн бизнес төсөл зохиох, машин төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн процессыг удирдан зохион байгуулах, хянах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн механик инженер болно.
Хөтөлбөрийн давуу тал:
- Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн
- Орчин үеийн дэвшилтэт багаж төхөөрөмжөөр тоноглогдсон лабораториуд анги танхимтай
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвар бүхий эрдэмтэн багш нартай
- Гадаадад мэргэжлээрээ ажиллах боломжтой
Төгсөгчдийн ажлын байр: Тус мэргэжлээр төгсөгч нь металл боловсруулалт, уул уурхай, эрчим хүч, барилга зам, хөдөө аж ахуй, тээвэр, аж үйлдвэр, металлурги, хүнс, хөнгөний үйлдвэрүүд, төр захиргаа, сургалт, судалгааны байгууллагад зохион бүтээгч механик инженер, технологич инженер, зураг төслийн инженерээр тус тус ажиллах боломжтой.
“Эрдэнэт” үйлдвэрийн засвар механикийн завод, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөр зам, Дулааны цахилгаан станцууд, Японы “Тоёото” компани, “Оюу толгой”, “Таван толгой”, “Энержи ресурс”, “Экобус”, “Бэрэн”, “Ора Металл” болон хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэр, компаниудын засварын цехэд механик инженерээр, Их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, судалгааны байгууллагуудад багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажилладаг.
Манай төгсөгчдийн ирээдүйд бий болох ажлын байр
Монгол Улсын Засгийн Газраас баримталж буй бодлогын хүрээнд:
- Дорноговь аймагт 1жилд 1.5 сая тонн түүхий тос үйлдвэрлэх хүчин чадалтай “Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулахтай холбогдон 600 ажлын байр
- Төв аймгийн Баяндэлгэр суманд “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр” байгуулахтай холбогдон 1000 ажлын бай
- Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр” байгуулахтай холбогдон 600 ажлын байр
- “Дархан-Сэлэнгийн бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах төсөл” -ийн хүрээнд 600 ажлын байр тус тус шинээр бий болно.
- “Болд Төмөр Ерөө гол”-ын баяжуулах, ангижруулах үйлдвэр
- Замын-Үүдийн ширэм хайлах үйлдвэр