Механик инженерчлэл хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: Механик инженерчлэл ( Эчнээ, бакалвар )
Хөтөлбөрийн индекс: 071501
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Англи хэл, Нийгэм судлал
Босго оноо: 
Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-480 оноо
  • Дагалдан хичээл- 440 оноо

Механик инженерчлэл хөтөлбөр нь математик, механик, физик, материал судлалын үндсэн ойлголт, зарчим онолын мэдлэг дээр суурилан инженерийн шийдэл шаардсан орчин үеийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, автоматжуулалт, загварчлал, инженерийн тооцооллын програм хангамжуудыг ашиглах, хөгжүүлэх талаар судлан мэргэшиж механик системийн зохион бүтээлт–үйлдвэрлэл–инноваци хийх шийдлийг гаргах чадвартай бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Монгол улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжил
  • Тэтгэлэг, зээл тусламжинд хамрагдах боломж өндөр
  • Ажлын байрны эрэлт ихтэй
  • Хөрвөх чадвартай
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • Мөн төгсөгчдийг сургууль, тэнхимийн гадаад хамтын ажиллагаа, профессорын судалгааны төслийн хүрээнд Япон, БНСУ, Тайваны Их, дээд сургуулиудад ахисан түвшний сургалт-судалгааны чиглэлд (биомеханик, механик инженер) сургах боломжтой.

Төгсөгчдийн ажлын байр: 

Аж үйлдвэрийн өргөн салбарт механик инженерээр   ажиллахаас гадна үйлдвэрлэлийн зураг төсөл, автоматжуулалтын салбар нэгжид төслийн, загварчлал, инженерийн тооцоолол гүйцэтгэх зохион бүтээгч инженерээр ажиллана.

Монгол улс болон БНСУ-ын үйлдвэр аж ахуй нэгж, боловсролын (магистр зэрэгтэй төгсөгч) байгууллага, гадаадын их дээд сургуульд ажиллах боломжтой.

  • Хувийн болон төрийн үйлдвэр, албан байгууллагад ерөнхий инженер, зохион бүтээгч инженер, зураг төслийн инженер, механик инженер, мэргэжилтэн: APU ХХК, Говь ХХК, ДЦС-4 ТӨХК, Оюутолгой ХХК, МСS, ТЭСО групп, Улаанбаатар хивс ХК, Golden gobi  ХХК,  Витафит ХХК, Тэнгэр инвест ХХК, "Хэт моторс" ХК, Өгөөж ХК, "Иш Ган" ХК, Улаанбаатар ЦТС, Фаплик роуд ХК, Хөвсгөл аймгийн ДЦС, "Алтайн хүдэр" ХХК, Талх чихэр чихэр ХХК, Кашмер Холдинг г.м.
  • Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д магистр зэрэгтэй мэргэжилтэн нь багш, мэргэжилтэн, менежер: ШУТИС, ҮБХИС, ХААИС, МҮИС, Их засаг их сургууль, Монгол Солонгосын коллеж, Газарчин дээд сургууль, Барилгын политехникийн коллеж, Шинэ монгол ахлах сургууль, Налайх МСҮТ, Эрдэнэт МСҮТ, Төв аймгийн МСҮТ г.м.