Хөтөлбөрийн нэр: Үйлдвэрлэлийн автоматжуулалт (Бакалавр)
Хөтөлбөрийн индекс: 071402
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-480 оноо
- Дагалдан хичээл- 450 оноо
“Үйлдвэрлэлийн автоматжуулалт” хөтөлбөрийн зорилго нь
- Автомат төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ, найдвартай ажиллагааг хангах практик ур чадвар
- Үйлдвэрийн цахилгаан, хийн, шингэний тоног төхөөрөмжийн болон нэгдсэн удирдлагатай автомат системийг хөгжүүлэх
- Орчин үеийн програмчлал, загварчлал, хиймэл оюун ухаан, робот системийн удирдлагыг ашиглан асуудлыг шийдвэрлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрийн давуу тал:
- Техникийн онолын мэдлэг, хувь хүний ба харилцааны ур чадвар, үйлдвэрлэл, үйлчилгээний автомат машин, тоног төхөөрөмж, удирдлагын техник болон програм хангамж зохион бүтээх ур чадварыг CDIO сургалтын аргазүйгээр олгодог Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр юм.
- Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын бүрэлдэхүүн болох юмсын интернет, их өгөгдөл, хиймэл оюуны технологийг эзэмшиж, автомат системийг хөгжүүлэх, автомат тоног төхөөрөмжийн ашиглалт, програмчлал, засвар үйлчилгээ, найдвартай ажиллагааг хангах ур чадвар эзэмшинэ.
- Тэргүүлэх чиглэлийн мэргэжил тул Боловсролын зээлийн сангийн хүүгүй зээлээр суралцах боломжтой.
- Гадаад улсад мэргэжлээрээ суралцах, ажиллах бүрэн боломжтой. Цалинтай дадлага, ажлын байр бүрэн хангалттай.
Төгсөгчдийн ажлын байр:
- Аж үйлдвэрлэлийн бүхий л салбарт үйлдвэрлэл хариуцсан захирал, ерөнхий инженер
- Автоматжуулалтын инженер, үйлдвэрлэлийн координатор
- Автомат тоног төхөөрөмжийн ба засварын инженер, үйлдвэрийн процессын инженер
- Үйлдвэрийн хэлтсийн дарга, үйлдвэрийн автоматжуулалтын техникч
- Мехатроникийн инженер, автоматикийн инженер
- Цахилгаан- электроникийн ба механик инженер
- Мэдээлэл технологийн инженер
- Цахим шилжилтийн инженер зэрэг ажлын байранд ажиллах бүрэн боломжтой.