Логистик менежмент хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТ
Хөтөлбөрийн индекс: 041308
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: II бүлэг – Математик, 
Дагалдан хичээл: Англи хэл, Физик
Босго оноо: 
Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл – 480 оноо
  • Дагалдан хичээл – 480 оноо

“Логистик менежмент” хөтөлбөрийн танилцуулга: Логистик менежмент мэргэжлээр төгсөгч нь шинжлэх ухаан, логистик менежмент болон гадаад хэлний мэдлэгтэй, бараа материалын нөөцийн урсгал, түүнтэй уялдан бий болох мэдээлэл болон санхүүгийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, интеграцичилах, хянах чадвартай, өөрчлөлтөнд дасан зохицох, манлайлах, багаар ажиллах, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө үнэлж, сайжруулах, судалгаа шинжилгээ хийх дадал хэвшилтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц нийгмийн хариуцлагатай гүйцэтгэх болон удирдах ажилтан болж бэлтгэгдэнэ.

Хөтөлбөрийн давуу тал:

  •  Монгол улсдаа анхдагч хөтөлбөр
  • Зөвхөн ШУТИС-д хэрэгждэг
  • Хөрвөх чадвар сайтай
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • Замын-Үүд, Эрхүү хотуудад дадлага хийдэг
  • Ажлын байрны эрэлт жил бүр нэмэгдэж байна.

Төгсөгчдийн ажлын байр: 

  • Тээвэр зуучийн компанид удирдах ажилтан, менежер;
  • Үйлдвэрийн газруудад хангамжийн болон түгээлтийн логистик менежер;
  • Худалдааны байгууллагуудад худалдан авалтын болон тээвэр логистикийн менежер;
  • Терминал, агуулах, логистик төвүүдэд үйл ажиллагааг удирдах менежер;
  • Бөөний болон жижиглэнгийн худалдаанд хангамжийн болон түгээлтийн логистик менежер;
  • Уул уурхайн байгууллагад логистик менежер;
  • Тээврийн байгууллагуудад ачаа тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэн;
  • Салбарын чиглэлийн сургуулиудад мэргэжлийн багш.