Нисэх техникийн механик хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: НИСЭХ ТЕХНИКИЙН МЕХАНИК
Хөтөлбөрийн индекс: 071604
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо:
Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-480 оноо
  • Дагалдан хичээл- 450 оноо

“Нисэх техникийн механик” мэргэжлийн танилцуулга: Агаарын хөлөг, нисгэгчгүй нисэх аппарат түүний агрегат, зангилаа, системийн хийц ажиллагаа, удирдах, хянах төхөөрөмжүүдийн технологи ажиллагааны талаарх онол практикийн мэдлэгийг Олон улсын иргэний нисэхийн сургалтын байгууллагад тавигдах шаардлагын дагуу эзэмшсэн, түүнийгээ шингэн, механик, электроник, цахилгаан системд үйлчилгээ, засвар, оншилгоо хийхэд ашиглах чадвартай, мөн эдгээр ажилд хэрэглэгдэх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ажиллуулах дадлыг эзэмшсэн, инженерийн програм хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвартай, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг ирээдүйн нисэхийн салбарыг хөгжүүлэх манлайлагч мэргэжилтэн болж төгсөх юм.

Хөтөлбөрийн зорилго: “Нисэх техникийн механик” хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын агаарын зайг үр ашигтай ашиглах нисэхийн байгууллагуудын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад шаардагдах нисэхийн үйлчилгээний бүхий л салбарт мэдлэгээ хослуулан ажиллах, хөрвөх чадвартай олон улсын жишигт хүрсэн чадварлаг онгоц-тийрэлтэт хөдөлгүүрийн талаар онолын болон практик мэдлэгтэй механик инженерийг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Иргэний нисэхийн 141-р дүрмээр гэрчилгээжсэн учир төгсөн гарсан мэргэжилтэнгүүд нь Олон улсын Авио компаниудад мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой
  • Суралцах явцдаа төрийн болон хувийн хэвшлийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний төвд дадлага хийдэг
  • Орчин үеийн агаарын хөлгийн авионикийн хэрэгсэл, төхөөрөмжийн эзлэх хувь өссөөр байгаа бөгөөд үүнтэй уялдаатайгаар “Авионик” мэргэжлийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа
  • “Нисэх техникийн механик” болон “Авионик” гэсэн хос мэргэжлээр төгсөх боломжтой.
  • Лабораторын шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан

Төгсөгчдийн ажлын байр: Нисэх техник ашиглалтын инженерээр бэлтгэгдсэн төгсөгчид нь Олон улсын болон дотоодын “Нисэхийн” салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудад тухайлбал Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, МИАТ ХК, МИАТ ХК-ийн харьяа Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, ХҮННҮ ЭЙР ХХК, АЭРОМОНГОЛИА ХХК, МАК ХХК, А ЖЕТ авиэйшн ХХК, Goesan LLC, ЗХЖШ-ын харьяа Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд мэргэжлээрээ ажиллах боломжтойгоос гадна нисэх буудлууд дахь нисэх техникийн засвар, ашиглалт үйлчилгээний албыг удирдан зохион байгуулах, зохион бүтээх товчоо болон нисгэгчгүй нисэх аппарат ашигласан өндөр технологийн компаниудад онгоц-хөдөлгүүрийн инженерээр ажиллах боломжтой.