Хөтөлбөрийн нэр: АВТО ИНЖЕНЕРЧЛЭЛ (өдөр болон эчнээ)
Хөтөлбөрийн индекс: 071601
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-480 оноо
- Дагалдан хичээл- 450 оноо
Тус хөтөлбөрөөр суралцсан оюутнууд нь автомашин, түүний агрегат, системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, механик системийн оношлол, тохиргоо хийх, электроникийн мэдлэгтэй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зохих түвшиний мэдлэгтэй, түүнийгээ замын хөдөлгөөнийг зохицуулах, аюулгүй байдлыг хангахад ашиглах чадвартай, инженерийн програм хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвартай, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг, ирээдүйд авто тээврийн салбарын тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” мэргэжилтэн болж төгсөх юм.
Хөтөлбөрийн давуу тал:
- Хос мэргэжлээр төгсөх боломжтой
- Хөрвөх чадвартай
- Олон улсад мэргэжлээрээ ажиллах боломжтой /одоогоор тус мэргэжлээр төгссөн 50 гаруй мэргэжилтэн Тоёота, Митсубиши, Ниссан зэрэг автомашины үйлдвэрт ажиллаж байна/
- Ажлын байрны эрэлт өндөр
Төгсөгчдийн ажлын байр: Тус мэргэжлээр төгсөн гарсан мэргэжилтэн нь Авто тээврийн байгууллага, Авто үйлчилгээний байгууллага, Авто засвар, оношилгооны төв, Уул уурхайн байгууллага, Автомашины даатгал, үнэлгээний газар, Батлан хамгаалах салбарын байгууллага, Хөдөө аж ахуйн байгууллага, Замын цагдаагийн албанд автомашины үйлчилгээ, засвар, оношилгоо, төлөвлөлт, зохион бүтээх, төрөл бүрийн худалдаа, борлуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлуудыг хариуцсан инженер, техникийн ажилтнаар ажиллах боломжтойгоос гадна төрийн захиргаа болон үйлчилгээний байгууллагуудад салбарын бодлого, хяналт, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллах боломжтой.