ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ

Хөтөлбөрийн нэр: ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТ

Мэргэжлийн нэр: ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ
Хөтөлбөрийн индекс: 041308
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: II бүлэг – Математик, 
Дагалдан хичээл: Англи хэл, Физик
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл – 480 оноо
  • Дагалдан хичээл – 480 оноо

Энэ мэргэжил нь ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТ нэрээр элсэлт авна.

Тээврийн менежментмэргэшүүлэх чиглэлийн танилцуулга: Тээврийн менежмент болон гадаад хэлний мэдлэгтэй, ачаа болон зорчигч тээврийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах, оновчтой шийдвэр гаргах чадвартай, өөрчлөлтөнд дасан зохицох, багаар ажиллах, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө үнэлж, сайжруулах, судалгаа шинжилгээ хийх дадал хэвшилтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, нийгмийн хариуцлагатай, салбарын манлайлагчийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Хөрвөх чадвар сайтай
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • Зөвхөн ШУТИС-д хэрэгждэг
  • Замын-Үүд, Эрхүү хотуудад дадлага хийдэг
  • Ажлын байрны эрэлт жил бүр нэмэгдэж байна.

Төгсөгчдийн ажлын байр: 

  • Иргэний нисэхийн компаниудад удирдах ажилтан, менежер;
  • Нийтийн тээврийн байгууллагуудад удирдах ажилтан, менежер;
  • Тээврийн салбарын төрийн байгууллагуудад удирдах ажилтан, менежер
  • Авто тээврийн байгууллагуудад менежер
  • Төмөр замын хөдөлгөөн зохицуулах менежер;
  • Тээвэр зуучийн компанид удирдах ажилтан, менежер;
  • Уул уурхайн байгууллагад тээврийн менежер
  • Салбарын чиглэлийн сургуулиудад мэргэжлийн багш