Инженер, технологийн ангийн оюутнуудын уламжлалт Англи хэлний олимпиадад МехТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо.
ganbii

ШУТИС-ийн ГХИ-ийн Англи хэл судлалын тэнхимээс “English Olympiad-2018” сэдэвт олимпиадыг 2018 оны 11–р сарын 5-16 ны өдрүүдэд

  • Харилцааны Англи хэл (S.CE102)
  • Шинжлэх ухаан технологийн Англи хэл (S.EST210)
  • Бизнес менежементийн Англи хэл (S.EBM210) 
  • Мэргэжлийн Англи хэл (S.ESP310) хичээлийг сонгон судалж буй оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа. 

Олимпиад нь оюутнуудын англи хэлний мэдлэгийг сайжруулж, сурах сонирхлыг өрнүүлэх, англиар ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах дадал эзэмшүүлэх, оюутанд үзэл бодлоо бүтээлчээр, чөлөөтэй илэрхийлэх чадварыг  хөгжүүлэх зорилготой.

S.ESP310 мэргэжлийн англи хэлний олимпиадыг “Видео бичлэг”, “Хэлэлцүүлэг” гэсэн 2 шатаар зохион байгуулж нийлбэр оноогоор МехТС-ийн ESP310 багийн гишүүд III байр эзэлсэн.

 Г.Ариунаа , С. Сарантуяа багштай МехТС-ийн баг: Б.Тэмүүлэн (B160590764), К.Абилай (B161100147), У.Учрал (B151140255)

S.CE102  судалж буй оюутнуудаас “TOEIC-ийн шалгалт”, “Илтгэлийн тэмцээн”, “Багийн тэмцээн” гэсэн 3 шатаар зохион байгуулж тэмцээний нийлбэр оноогоор МехТС-ийн  “Ever Green” багийн гишүүд 2-байр эзэлсэн.

Г.Ариунаа, Г.Ариунбямба, Л.Мөнхцэцэг багштай МехТС-ийн баг  Б.Мөнхбат (B181100049), Б.Бат-Энэрэл (B181100064), Г.Уртнасан(B181080040), Ж.Буяннэмэх (B161080062)  , Г.Чанцалдулам (B180620013).

Дээрхи оюутнууд сертификат, медаль, сургалтын эрхийн бичиг, кредитийн урамшууллаар шагнууллаа.

ГХИ  Англи хэлний багш :

Г.Ариунаа, Г. Ариунбямбаа, Л. Мөнхцэцэг, С.Сарантуяа