Жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг бөгөөд энэ жилийн арга хэмжээ 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдав.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, “Гамшгаас хамгаалах тухай хууль”, Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор МехТС-ийн багш ажиллагчид болон оюутан, сурагчид гамшгаас хамгаалах дадлага, сургалтад хамрагдсан бөгөөд нийт 238 хүн нэгдсэн зохион байгуулалттайгаар заасан задгай талбайд гарч энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.
МехТС-ийн захиргаа
МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа
“ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАРЫН XXI БАГА ХУРАЛД ТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
МехТС-ийн оюутны Эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
Мөрөөдөл” номын клубын оюутнууд сайн үйлсийн хандивын аянд нэгдлээ
“Шинжидай металл” ХХКомпани нь өөрийн нэрэмжит тэтгэлэг гардуулж гэрээ хийлээ.