ШУТИС-ийн МехТС дээр “ISO 9001:2015-Чанарын удирдлагын тогтолцоо-Шаардлага” стандартын шалгуурын хүрээнд, Эс Эф Си Эс ХХК (SFCS LLC) – ийн томилогдсон Тэргүүлэх аудитор Ж.Дуламсүрэн, аудитор Н.Билэгсайхан, Д.Сүхбат нар 2018 оны 3 дугаар сар 22-ны 9.00-18.30 цагийн хооронд ажиллалаа.
МехТС чанарын бодлого, зорилтуудаа тодорхойлон, үйл явцыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгон, Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх нөөцийг бэлтгэн, цаашдын стратеги төлөвлөлт, байгууллагын соёл, үр ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг Чанарын менежментийн зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэж ирлээ. Мөн “МехТС-ийн мэдээлэл солилцооны журам”, “МехТС-ийн бүртгэлийн журам”, “МехТС-ийн баримт бичгийн журам”-уудыг боловсруулан, захирлын зөвлөл, хамт олноороо хэлэлцүүлэн баталгаажуулж, мөрдөн ажиллаж байгаа билээ.
ШУТИС-ийн МехТС-ийн Чанарын менежментийн зөвлөл ISO 9001:2015 стандартын дагуу баталгаажуулалтын II шат буюу дараагийн шатны аудит хийхэд шаардлагатай сайжруулах саналын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
МехТС-ийн захиргаа
МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа
“ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАРЫН XXI БАГА ХУРАЛД ТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
МехТС-ийн оюутны Эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
Мөрөөдөл” номын клубын оюутнууд сайн үйлсийн хандивын аянд нэгдлээ
“Шинжидай металл” ХХКомпани нь өөрийн нэрэмжит тэтгэлэг гардуулж гэрээ хийлээ.