Сайн байцгаана уу.
Эрхэм хүндэт Механик, Тээврийн Сургуулийн төгсөгч, дэмжигч, суралцагчид аа!
БШУЯамнаас Монгол улсад сургалтын үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын чансааг тогтоох ажлыг зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү судалгаа нь багшлах бүрэлдэхүүн, суралцагч, эцэг эх, ажил олгогч гэсэн сургалтын үйл ажиллагаанд оролцогч бүх талуудыг хамарч байна.
Та бүхэн Механик, Тээврийн Сургуулийнхаа түвшинг бодитоор үнэлж, Монгол улсын хэмжээнд хэр чансаатай байгааг тогтоох ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
Сэтгэл ханамжийн судалгаа авах хугацаа 07-сарын 05-ний өдрөөс 08-р сарын 05-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
1. Хэрвээ та тус сургуулийн багш, багшлах үйл ажиллагаанд оролцдог бол:
https://high.eec.mn/survey/signin/teacher
2. Хэрэв та манай сургуульд суралцдаг оюутны эцэг эх, тус сургуультай хамтран ажилладаг ажил олгогчийн төлөөлөл мөн тус сургуульд багшилдаг багш бол:
https://high.eec.mn/survey/signin/school
3. Хэрэв та тус сургуулийн төгсөх ангийн оюутан бол:
https://high.eec.mn/survey/signin/graduates
4. Хэрэв та тус сургуулийн 1-3 дугаар курсын оюутан бол:
https://high.eec.mn/survey/signin/student
тус тусын харгалзах линкээр орж судалгаа бөглөөд өгөөрэй.
Та бүхэнд баярлалаа,
Механик, Тээврийн Сургуулийн захиргаа.
Монголын Алт" (МАК) ХХК 1300 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа
МИРАПРО компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Доктор Авто Сүлжээ ХХК-д Механик зөвлөхийн ажилд урьж байна
Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.