"Монголын инновацын 7 хоног" арга хэмжээ 6 сарын 5-ны Даваа гаригаас 11-ний Ням гариг хүртэл үргэлжилнэ.
mes

ШУТИС-иас Монгол улсын инновацын экосистемийг хөгжүүлэх санаачлагын хүрээнд 2014 оноос эхлүүлсэн тус арга хэмжээ өдгөө 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ жилээс жилд өргөжиж инновацын экосистемд оролцогч талуудын идэвхи санаачлага нэмэгдсээр байна.

✅Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болох "Инновацын түншлэл-2023" форум 6 сарын 5-ны Даваа гаригт 13:00 цагаас Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд эхлэх бөгөөд та форумд оролцох бол доорхи холбоосоор бүртгүүлж хамрагдаарай.

✅Форумын хөтөлбөрийг хавсралтаар хүргүүллээ.

Бүртгэл: https://forms.gle/a46FvB2E9jsKWzji6

✅"Инновацын 7 хоног"-ийн хүрээнд болох бусад арга хэмжээнүүдийн талаар доорхи сошиал хуудсаар дамжуулж мэдээлэл авахыг хүсье !

Монголын Инновацийн 7 хоног / Mongolian Innovation Week | Ulaanbaatar | Facebook

ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулалтын төв