Нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын дагуу 2018-2019 оны хичээлийн жилд хөнгөлөлттэй зорчих оюутнуудын мэдүүлгийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор дараах бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.
1.Цахим төлбөрийн карт шинээр захиалах
- Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг http://must.edu.mn/mn/niitiin-teevrina-honglolt/ хаягнаас татаж бөглөх;
- Иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт /хөдөө орон нутгийн оюутан бол Улаанбаатар хотод түр оршин суугаа газрын тодорхойлолт/
- Картын төлбөр төлсөн баримт /оюутнуудын цахим төлбөрийн картыг шинээр авах 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд тушаана/
2.Цахим төлбөрийн карт сунгуулах
- Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр болох 1000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475016875 тоот данс тушаана/
3.Цахим төлбөрийн карт дахин авах, хөнгөлөлттэй зорчих эрхийг сунгуулах
- Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг http://must.edu.mn/mn/niitiin-teevrina-honglolt/ хаягнаас татаж бөглөх;
- Иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт /хөдөө орон нутгийн оюутан бол Улаанбаатар хотод түр оршин суугаа газрын тодорхойлолт/;
- Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+ сунгалт/ төгрөгийг УБСК-ийн Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаана/
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Монголын Алт" (МАК) ХХК 1300 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа
МИРАПРО компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Доктор Авто Сүлжээ ХХК-д Механик зөвлөхийн ажилд урьж байна
Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.