БНСУ-ын Дангүг Их сургуульд суралцах “Оюутан солилцооны хөтөлбөр” зарлаж байна
ganbii

ШУТИС, БНСУ-ын Дангүг их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцооны 1 жилийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 9.15~ 10.15 хүртэл хүлээн авч байна.

 Тавигдах шаардлага:

                ШУТИС-ийн оюутан байх.

                Үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх.

Суралцах хүсэлтэй оюутнууд дараах линкээр орж мэргэжлээ харж сонгоно.

http://www.dankook.ac.kr/web/international/113

Бүрдүүлэх материал:

  1. Сургуульд суралцахыг хүссэн анкет, суралцах төлөвлөгөөг

             http://www.dankook.ac.kr/web/international/application1

линкээр орж татаж авч бөглөнө.

  1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  2. Одоо сурч буй сургуулийн тодорхойлолт
  3. Дүнгийн тодорхойлолт. Дэд захирлын гарын үсэг, тамгатай байх
  4. Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)
  5. Гадаад паспортын хуулбар

Бүх материалыг англи хэл дээр орчуулж, скайнердан ГХИ-ийн 1-322 тоотод /11-321974, 96669710 Н.Мэнд/ цаас болон файл хэлбэрээр авч ирнэ.

Суралцах хугацаа: 2019.03 ~ 2020.02

Хамрагдах оюутны тоо: 10

Сургалтын төлбөр: 30 кредитийн төлбөрийг ГХИ-ийн дансанд хийх. /Очсон сургуульдаа сургалтын төлбөр төлөхгүй/

Жич: Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан нь Дангүг их сургуулиас ирсэн шаардлагын дагуу солонгос эсвэл англи хэл дээр хичээл ойлгох чадвартай байх ёстой бөгөөд солонгос хэлний мэдлэггүй оюутан 2019.01.02 ~ 02.05 дуустал 96 цагийн солонгос хэлний анхан шатны сургалтад сууна. Сургалт ГХИ дээр зохиогдох ба долоо хоногт 5 удаа, өдөрт 4 цагаар хичээллэнэ. Солонгос хэлний сургалтын төлбөр 196200 төг байна. Дотуур байрны хөлс, амьжиргааны зардал, онгоцны билетийг оюутан өөрөө хариуцна.

ШУТИС Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Гадаад Хэлний Институт