Жил бүр уламжилан зохион байгуулагддаг “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд "HACK UB: BETA ENTREPRENEUR" стартапийн сургалт, уралдааныг “Улаанбаатар хотын хөгжилд залуучуудын бүтээлч сэтгэлгээний оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Оюутан залуус та бүхэн тус арга хэмжээнд хамрагдсанаар "Entrepreneur" хүн болж төлөвшихөд шаардлагатай мэдлэг, чадварт суралцан ямарч эрсдэлгүйгээр өөрийн шинэ бизнес санааг туршихаас гадна өөрийн амьдарч буй УЛААНБААТАР хотынхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах боломж олдож байгаа юм.
ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
-НИЙСЛЭЛ хотынхоо хөгжилд бүтээлч хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй,
-Аль ч их, дээд сургуулийн оюутан,
-Бизнес санааг бодит болгох арга ухаанд суралцах хүсэлтэй,
-5 сарын 11, 12, 13-ны өдрүүдэд ТАСРАЛТГҮЙ оролцож хичээл зүтгэлтэй суралцан ажиллах боломжтой хүн бүрт нээлттэй.
ХӨТӨЛБӨРИЙН ТОВЧ АГУУЛГА:
I. 5 САРЫН 11
Арга хэмжээний танилцуулга болон бэлтгэл сургалтын өдөр
-АСУУДАЛ:УБ хотын хөгжлийн чиг хандлага, сорилт, тулгамдсан асуудалтай танилцана. Хотын захиргааны холбогдох эрх бүхий хүмүүс танилцуулга хийнэ.
-БОЛОМЖ:Олон Улсын хөгжингүй хотын инновацийн боломжуудтай танилцана. Япон улсын мэргэжилтэн, профессор Накаяама илтгэл тавина.
-СУРГАЛТ: 50 оролцогч нарт Загварчлах сэтгэлгээ /design thinking/, Бизнес модель /Business model/, Бүтээгдэхүүн-үйлчилгээний анхны загвар /Product development and prototype/, Оюуны өмч /Intellectual Property/, Бизнес найраа хийх /Pitch/ зэрэг хүрээнд сургалт олгоно.
-ДААЛГАВАР: 50 оролцогч бүр УБ хотын хөгжил, сорилт, тулгамдсан асуудалд хувь нэмэр оруулах бүтээлч санааг олох даалгавар өгсөнөөр арга хэмжээний эхний өдөр өндөрлөнө.
II. 05 САРЫН 12,13
Hack UB буюу Улаанбаатар хотын хөгжил, сорилт, тулгамдсан асуудлууд дээр 50 оюутан залуус ажиллах өдөр
-50 оролцогчид тус бүр нэг санаа буюу нийт 50 санааг танилцуулсанаар хэрэгжих, үр дүн гарах боломжтой 10 санааг шалгаруулж 50 оролцогчдыг 10 багт хуваарилна.
-10 баг Улаанбаатар хотын хөгжилд болон тулгамдсан асуудлуудад санал болгож буй шийдлүүд дээрээ чадварлаг менторүүдийн тусламжийг авч ажиллана.
-Эцэст нь багууд өөрсдийн бүтээлч шийдлээ шүүгчдийн комиссын өмнө нээлттэй танилцуулж үнэлүүлнэ. Эдгээрээс эхний 2 багийг шалгаруулж шагнал гардуулснаар арга хэмжээ өндөрлөнө.
ЖИЧ:
-Арга хэмжээ ямар ч үнэ төлбөргүй!
-Бэлэн бизнес санаатай байх шаардлаггүй!
-Арга хэмжээний турш оролцогчдын үдийн хоол болон ашиглагдах бүх материалыг зохион байгуулагчид хариуцна.
-Сургалт, уралдаанд оролцогч бүрт СЕРТИФИКАТ гардуулна.
-Уралдаанаас гарах бизнес санаа бүр "Үндэсний стартап фанд" ХХК болон "Стартап терминал" төв зэрэг байгууллагуудаас дэмжлэг авч гарааны бизнесээ амжилттай эхлүүлэх боломжтой.
-Шалгарсан баг ОХУ-ын Буриадын их сургуулийн Стартап арга хэмжээнд оролцох боломжтой.
ШАЛГАРУУЛАЛТ:
Нийт бүртгүүлсэн оюутнуудаас 50 ОЮУТАНГ 5 сарын 10-ны өдөр зохион байгуулах комисс шалгаруулан сургалт, уралдаанд тэнцсэн эсэхийг утсаар залгаж мэдэгдэх болно. Тиймээс доорхи линкээр орж 5 сарын 9-ны дотор цахим анкетыг бөглөж бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScGnsX4oT1_MfXluQk7iA4B6mrEtTfh00ocpZPGVWpaIrzKEg/viewform
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
-ШУТИС-Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль
-МУИС-Бизнесийн сургууль
-Мэдээлэл технологийн үндэсний парк
-Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар
-Стартап терминал төв
-Үндэсний старт-ап фанд
Лавлах утас:
9409 8899
Монголын Алт" (МАК) ХХК 1300 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа
МИРАПРО компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Доктор Авто Сүлжээ ХХК-д Механик зөвлөхийн ажилд урьж байна
Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.