ШУТИС, БНСУ-ийн Чүнбүг их сургууль, Дангүг их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 4.30~5.07 хүртэл хүлээн авч байна.
А. Чүнбүг их сургууль
http://www.chungbuk.ac.kr/site/english/sub.do?key=473
энэ линкээр орж мэргэжлээ харна уу.
Б. Дангүг их сургууль
http://www.dankook.ac.kr/web/international/113
энэ линкээр орж мэргэжлээ харна уу.
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал
Бүх материалыг англи хэл дээр орчуулж, скайнердан ГХИ-ийн 1-322 /11-321974, 96669710 Н.Мэнд багш/ тоотод цаас болон файл хэлбэрээр авч ирж өгнө.
Жич: Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын материалыг тухайн сургуулийн гадаад харилцааны албанд явуулж тухайн оюутныг сургах салбар тэнхим сонгон шалгаруулна. Чүнбүг их сургууль 10 хүртэл оюутан, Дангүг их сургууль 5 хүртэл оюутан авна. Сонгогдсон оюутан солонгос талын сургуулиудаас ирсэн шаардлагын дагуу, ГХИ-д 6.4~6.27 солонгос хэлний анхан шатны дүрмийн хичээл, 6.27~ 7.10 дуустал ярианы хичээл, нийт 130 цагийн хичээлд суусны дараа 8 дугаар сарын сүүлээр БНСУ-ын Чүнбүг Их сургууль, Дангүг их сургуульд мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурна. ГХИ дээр явагдах солонгос хэлний анхан шатны сургалт долоо хоногт 4 удаа, 4 цагаар хичээллэнэ. Солонгос хэлний сургалтын төлбөр 250000 төг, БНСУ-д суралцахаар явахдаа ГХИ-д 1 жилийн 30 кредитийн төлбөр төлнө, очсон солонгос сургуульдаа сургалтын төлбөр төлөхгүй. Дотуур байр, амьжиргаа, онгоцны зардлыг оюутан өөрөө хариуцна.
ШУТИС Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Гадаад Хэлний Институт
Монголын Алт" (МАК) ХХК 1300 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа
МИРАПРО компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Доктор Авто Сүлжээ ХХК-д Механик зөвлөхийн ажилд урьж байна
Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.