Оюутнуудын дунд төслийн уралдаан зарлаж байна
ganbii
Монголын үндэсний хөрөнгө оруулалтын газар Улаанбаатар хотын томоохон их дээд сургуулийн оюутнуудын дунд төслийн уралдаан зарлаж байна. 1 салбар сургуулиас 2 баг оролцох боломжтой. Төслийн уралдааны Удирдамж:
“Оюутан бүрийг өөрийн бизнестэй болгож ажил олгогч болгоё” төсөл санхүүжүүлэх аян
Хөтөлбөрийн зорилго: Энэхүү аян нь эдийн засгийн хямралыг давахад залуучууд, оюутануудын оролцоог нэмэгдүүлэх цаашлаад оюутанууд, мөн бизнес эрхлэхээр зэхэж байгаа залуучуудыг дэмжих үүднээс оюутануудын дунд “Оюутан бүрийг өөрийн бизнестэй болгож ажил олгогч болгоё” гэсэн зорилгын хүрээнд жил бүр хийхээр энэ жилээс эхлэн зарлаж байна.
Үндэсний бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих, шинээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох, залуу энтрёпренеруудын үйл ажиллагааг өргөжүүлэх, Бизнес эрхлэгчдэд хэрэгтэй, шинэлэг санаа, санаачлагыг дэмжих залуу энтрёпренеруудын бүтээлч үйл ажилагааг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт татахад мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэх, залуу энтрёпренеруудад хөрөнгө оруулалт татахад туслах, хөрөнгө оруулалт, санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө мэдээлэлээр хангахад бидний төслийн зорилго оршино. Уг хөтөлбөр нь хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн төслүүдийг олох, мөн хөрөнгө оруулалт хайж буй төслүүдэд хөрөнгө оруулагч олж өгөхөд оршино.
Хөтөлбөрийн тухай:
“Баялгийг бүтээж оюутан бүр өөрийн бизнестэй болъё” гэсэн уриатай төсөл санхүүжүүлэх аян Бизнес төлөвлөгөө нь бизнес санаанаас үүдэлтэй байдаг. Иймээс хүн бүхний дотор буй мөрөөдөл бүхэн бизнес болох боломжтой.
Танд ямар нэгэн бизнес санаа байна уу?
Түүнийгээ эхлүүлэх гэтэл санхүүгийн бэрхшээл тулгарч байна уу? Бизнес санаа хүн бүрт байдаг. Гэхдээ түүнийг бодит болгодог хүн, түүнийг хийж чадах хүн тэр бүр байдаггүй. Тиймээс өөрийн санаагаа төсөл болгон шилдэг Бизнес эрхлэгчдэд,хөрөнгө оруулагчдад хуваалцаж , зөвлөгөө авч, санхүүжилт олох боломжыг танд олгож байна.
Та Бизнес санаагаа Монголын шилдэг, тэргүүлэх гүйцэтгэх захирлуудад, хөрөнгө оруулагч нарт, хөрөнгө оруулахыг хүсч буй хүн бүхэнд танилцуулж, тэдэнд дэмжигдсэнээр та бизнесээ эрхлэх гарааны хөрөнгө оруулалтаа олох юм. Та зоригтойгоор өөрийн мөрөөдлийн бизнесээ эхлэх цаг боллоо. Санаагаа бодит ажил хэрэг болгоё.
Манай улсын эдийн засгийн чухал салбарууд болох банк, санхүү, даатгал, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, Аж үйлдвэр зэрэг салбарт шаардлагатай байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ санал санаачлагыг нийгэмд нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодит ажил хэрэг болгож хэрэгжүүлэхийг зорилоо.
Төслийн Хамрах Хүрээ: Тэмцээнд хэн оролцох боломжтой вэ?
1-4 курсын оюутнууд оролцох
Бизнес эрхлэхийг хүссэн
Ур чадвараа дээшлүүлэхийг хүссэн
Бизнесээ өргөжүүлэхийг хүссэн
Хамтран ажиллах түншээ хайсан
Хөрөнгө оруулагч хайсан
Өөрт буй хөрөнгөө амжилттай бизнест эргэлдүүлэх зэрэг зорилготой хэнч оролцож болно.
1 сургуулиас 2 баг оролцох боломжтой. 1 багийн гишүүдийн тоо 6-аас дээш гишүүнтэй байна.
Хөтөлбөрт хамрагдсанаар ямар ач холбогдолтой гэж?
1. Бизнес төлөвлөгөө боловсруулж,төсөл бичиж сурна
2. Бизнесийнхээ танилын сүлжээг бий болгоно
3. Бизнесийн хамтрагчтай болно
4. Ур чадвараа дээшлүүлнэ
5. Эхний 10-д шалгарсан төслүүд Бодит бизнес болж Өөрийн Бизнестэй болно.
6. Хөрөнгө оруулагчтай уулзана.
Оролцож өөрийгөө сорихыг хүссэн хэн бүхэн болон төсөлдөө санхүүжилт авахыг хүссэн хүн бүхнийг 976-86332927 утсаар болон oнлайн baarx.b@gmail.com хаягаар бүртгэнэ.
Хэзээ: 2016.09.30-10.16
Урьдчилсан шалгаруулалт: 10.10
Эхний шалгаруулалт: 2016.10.14
Хоёрдугаар шатны шалгаруулалт: 10.15
Гуравдугаар шатны шалгаруулалт: 2016.10.16
Хаана: МТҮП-т 17:00-21:00
ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
❏ Экспортэд чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээ,бүтээгдэхүүн байх
❏ Байгальд орчинд сөрөг нөлөөтэй хог хаягдал ялгаруулдаггүй байх
❏ Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл, эрэлт нийлүүлэлтийн судалгааг өндөр түвшинд хийсэн бодиттой хэрэгжиж болохуйц байх
❏ Төслийн эрсдийн шинжилгээг шинжилгээг хийсэн байх
❏ Уул уурхай,
❏ Мэдээллийн технологи,
❏ Хөдөө аж ахуй,
❏ Аялал жуулчлал,
❏ Аж үйлдвэрийн салбарын хүнд үйлдвэр
❏ Санхүү, Даатгал санхүүгийн салбар
❏ Үл хөдлөх хөрөнгө
❏ Ажилын байрыг олноор нь бий болгож болох үйлчилгээний салбар гэх мэт салбарын төсөлүүд байх шаардлагатай
❏ Экспортын болон импортыг орлохуйц шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг зах зээлд туршин нэвтрүүлж, эдийн засгийн үр ашигтай практик хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгоход чиглэгдсэн төсөл байна.

Үндсэн бичсэн төсөл (MS Word болон PDF file-аар илгээнэ)
1. Үсгийн фонт “Arial”
2. Үсгийн хэмжээ “11”
3. Мөр хоорондын зай “1.15”
4. Margin “Normal”
5. Төслийн багийн гишүүдийн анкет
6. Төслийн багийн гишүүдийн нэр,утас,мэйл хаяг,сургуулийг хүснэгтэнд оруулсан файлаар мэйлээр илгээх
7. Төсөл хэрэгжүүлэх хугацаа богино болон дунд,урт хугацааных төлөвлөгөө
8. Төслийн нийт хөрөнгө оруулалт 50 000.000₮-500 тэрбум төгрөг хүртэлх
ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:
Манай хөтөлбөрийн онцлог нь төслийнхөө багаа бүрдүүлээд, төслөө биччихсэн хүмүүс оролцох бөгөөд багийн нийт гишүүд багаараа төслөө танилцуулах юм.Шүүгчид төслүүдтэй танилцаж,нэмэлт асууж асуун оноо өгөх зарчмаар шалгаруулах юм.
Урьдчилсан шалгаруулалт: Энэ шалгаруулалтанд төсөл бичээгүй төслийн санаатай хүмүүс оролцож санаагаа хуваалцаж, санаа нь нийт оролцогчдоор дэмжигдэж дараагийн шатанд оролцохоор шалгарсан тохиолдолд оролцож байгаа хүмүүсээс болон өөрийн санаагаа бусдад танилцуулж багаа бүрдүүлэх юм,мөн найз нөхөдөө урьж оролцуулах зарчмаар багаа бүрдүүлэх юм.Урьдчилсан шалгаруулалт тэнцсэн оюутанууд дараагийн шатанд төслөө бэлдээд оролцох юм.
Эхний шатны шалгаруулалтыг 100 багийн 100 төсөлөөс 50багийн 50 төсөлийг дараагийн шатанд шалгаруулна.
Хоёрдугаар шатны шатгаруулалтанд үлдсэн 50багийн 50 төсөлөөс,20багийн 20 төслийг дараагийн шатанд шалгаруулна.
Гуравдугаар шатны шалгаруулалтанд 10 багийн 10 төсөлийг шалгаруулж, 5 багийн 5 төсөлд нь хөрөнгө оруулалт олоход мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр үнэгүй ханган, хөрөнгө оруулагчтай холбож, хөрөнгө оруулалт татахад тусална.
5 төсөлийг нь спонсорын байгууллагын хамтарсан байдлаар хэрэгжүүлнэ.
20 төслийг ивээн тэтгэгчийн шагналтай.
Шагналын сан 100 сая төгрөг
УРАЛДААНЫ ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Таван түлхүүр ХХК
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
ЗГ Хөдөлмөр,нийгэмийн хамгаалалын яам
МҮХАҮТ
JCI Монгол байгууллага
Монголын Бизнесийн зөвлөл