БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ILWOO САНГИЙН ТЭТГЭЛГЭЭР БАКАЛАВР, МАГИСТРАНТУРТ СУРАЛЦУУЛНА
ganbii
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2016-2017 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 бакалавр оюутан, 4 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн иргэдийг энэхүү сонгон шалгаруулалтанд оруулахгүй.
Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:
Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэд оролцоно.
Бакалаврын сургалтад:
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа;
- 2016 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-оос доош насны;
- Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл;
- Гэрлээгүй;
Магистрантурт:
- Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй;
- 2016 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш);
- 2016 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 28-аас доош насны;
- Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл;
- Гэрлээгүй;
Бүртгэлийг 2016 оны 4 дүгээр 30, 5 дугаар сарын 1-ний өдрийн 10-17 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 102 тоот танхимд зохион байгуулна.
Бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mecss.gov.mn/post160405 хаягаас авна уу